"Таван хүүхэдтэй эмэгтэйд тус болсон залуу"
Надад амжилт хүсээрэй миний хувьд бол их чухал юмаа гэхдээ та бүхэнд хэлэхгүй гэж байсныг маань та нар санаж байгаа байх. Тэгвэл тэр зүйл маань ил болж байна. Улаанбаатар хотын захад байдаг ядуу тарчигтаа түүртэхгүйгээр 5 хөөрхөн үрээ тэжээх гэж зүтгэж яваа нэгэн бэлэвсэн эгчтэй би тааралдсан юм. Нөхөр нь автын ослоос болж өвчнөө дийлэхгүй өөд болсон юм гэсэн. Том хүү нь хогийн цэгт хог түүж,ундааны сав ,лааз,цэс гууль тушааж ээждээ жаахан ч болов дэм болдог юм билээ .
Удаах хүүхэд нь саажилтай бусдын адил гүйж харайж ярьж чадахгүй үргэлж хэвтэрт байдаг, өгсөнийг идээд бааж шээгээд л хэвтэж байдаг юм өөр яалтай ч билээ.
Нөгөө гурав нь 5 настай 3 настай хамгийн бага нь ой гарантай. Гэрт нь орж үзээд сэтгэл минь өвдөж, ямарч давхарлаггүй араар нэвт салхи сийгсэн ,хүйтэнд даарч зутарсан багачуудыг хараад уйлаад авснаа нуусангүй. Амьдрал энэ хүүхдүүдэд арай л хатуу хандаж сурч боловсрох гэхээсээ илүүтэйгээр дулаан гэр оронтой болох л тэдний хувьд хүсэл мөрөөдөл гэлтэй.
Түлэх түлээ ч үгүй янз бүрийн хогноос түүж ирсэн элдэв төрлийн гутал хувцас түлж хорвоогийн бор хонгийг өнгөрүүлж,ямарч эрүүл мэндийн шаардлага хангахгүй, өлсөхгүй л байвал юу ч байсан хамаагүй гэсэн шинжтэй хоол хүнс ,шулсан яс мэрж амьдардаг бяцхан жаалуудын дулаахан шинэ байр хамт олонтой минь цуг ийнхүү сүндэрлэнэ бослоо.
Би ийм зүйл хийлээ гэж бардамнаж сайрхахаасаа илүүтэйгээр монголынхоо ганц ч болов өрх айлд амьдрах итгэл хайрласандаа баяртай байна. Хариу нэхээгүй тус, сэтгэлээсээ хайрласан тус ханш нь буурах ёсгүй гэдгийг хүн бүр бодож ухаарч яваг. Дэм дэмэндээ туулдаг хорвоо. Хэн нэгэнд туслаад, хэрэг болоод амьдрах юу нь муухай гэж. Яагаад хэнд ч хэрэг болохгүй тэнэж явснаас өрөөлийн итгэлийг хүлээж, хэрэгтэй хүн нь байж болохгүй гэж. Өмсөх хувцасгүй гэж ээждээ гомдлохгүй харин ч тус хүргэж яваа наснаасаа ахадсан хөдөлмөр эрхэлж сурч боловсрохоо орхин өөрийгөө үл хайрлан амьдралд зүтгэж яваа Атарсайхан гэх хүү намайг ирлэсэн юм..
Энэ гэр бүлд бүгдээрээ аз жаргал хүсэцгээе....Хамт олондоо баярлалаа .Одоо л нэг сэтгэл минь дэвтэж,санаа минь амарлаа. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг. Дээр дор, баян ядуу, хөгшин залуу ялгаагүй "Амьддаа биe биeнээ хайрла" гэдэг дээ. Ядарсан нэгэнд тусална гэдэг магад энэ хорвоогийн хамгийн сайхан зүйлийн нэг биз. “Би бусдаас онцгой хүн биш. Зүгээр л хүнд туслах сэтгэл, цаг ямагт өвөрлөж явдаг жирийн л нэгэн залуу”.
“Өгөөмөр зан төлбөр шаарддаггүй, харин өөрөө өөрийгөө шагнадаг” юм.
Эх сурвалж: uls.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ