Тахиа хүчирхийлсэн этгээдэд 4 жилийн ял оноожээ
АНУ-ын Индиана мужийн иргэн Майкл С.Бессигано олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд амьтан хүчирхийлсэн хэргээр 4 жил ял сонсоод байна. Тэрээр энэ сарын 6-ны өдөр паркт тахиа хүчирхийлж, хөнөөсөн гаж үйлдэл гаргасан байна.
Уг хэргийг хяналтын камерт бичлэгээр илрүүлсэн бөгөөд түүнийг баасан гаригт Лэйк хотын гэрээс нь баривчилжээ.
Майкл С.Бессагинод амьтантай санаатайгаар зүй бус харьцаж, хүний ёсыг зөрчсөн, паркийн өмчийн тахиаг санаатайгаар хөнөөсөн хэмээн буруутган дээрх ялыг оноосон байна.
Энэ явдлаас болж Индиан мужийн эрх баригчид амьтныг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгон ашиглахын эсрэг хууль батлах тухай яригдаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ