Н.Ариунболд: Хоёр жүжигчний хувийн асуудал учраас дуугараагүй
Сүүлийн үед нэлээдгүй шуугиан тарьж, хүмүүсийг мэтгэлцүүлээд байгаа асуудал бол “Шинэ үе” продакшны жүжигчдийн асуудал юм. Шүүх хурал энэ сарын 16-нд болж, Ц.Алдармаа 7 жилийн хорих ял авсан. Энэ талаар урлагийнхан төдийгүй иргэд ч залуу насан дээрээ хэтэрхий хүнд ял авлаа хэмээн багагүй шуугьсан. Харин түүний дараахан жүжигчин Д.Оюунтуул ярилцлага өгч, бүх болсон явдлыг дэлгэрэнгүй ярьсан.
Энэ хугацаанд “Шинэ үе” продакшнаас ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл өгсөнгүй, чимээгүй л байсан. Харин тус хамлагийн захирал МУГЖ Н.Ариунболд саяхан нэгэн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр жүжигчнийхээ хувийн асуудалтай холбоотой учраас мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад өмнөөс нь ямар нэгэн зүйл ярих, дуугарах эрх байгаагүй ээ.” хэмээжээ. Мөн тэрээр хоёр жүжигчнийг хамтлагаасаа хөөгөөгүй. Энэ хоёр маань "Шинэ үе" продакшнаараа овоглоод л бүх сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шинэ үе"-ийн нэр хүндтэй цуг л явж байгаа гэдгийг онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ