Таван настай “алуурчин” охин

Америкийн Алабама мужийн Мобил гэдэг хотын оршин суугч эмэгтэй өөрийн бяцхан охины суралцдаг сургуулийн удирдлагад бухимджээ. Тус сургуулийн удирдлага түүний охиныг албан ёсны гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Тэр гэрээн дотор охин амиа хорлохгүй, бусад хэн нэгний аминд хүрэхгүй гэдгээ тангарагласан гэнэ.

Ребекка гэдэг тэр эмэгтэйн таван настай охин Элизабет гартаа харандаа бариад түүнийгээ ангийнхаа хүү рүү чиглүүлж байгаад “пшшш” гэж дуугарсан аж. Үүнийг хараад багш нь охиныг захирал дээр аваачаад зогсохгүй ээжийг нь дуудуулжээ.

Ребекка үүдний өрөөнд охиноо хүлээж суух зуур захирал нь охиноор нь гэрээнд гарын үсэг зуруулж амжсан байна. Үүнийг мэдээд ээж нь бачууртлаа уурлажээ. “Сургуулийн дүрэм журам үүнийг шаардаж байгаа бол түүндээ өөрчлөлт оруулах ёстой. Ийм балчир хүүхдүүдтэй ийм сэдвээр яриа өрнүүлэх нь утгагүй хэрэг” гэж Ребекка бухимдав. Сургуулийн удирдлага охиноо сэтгэл судлаач дээр аваач гэж хэлсэн ч тэрбээр татгалзсан гэдгээ ярьсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ