Бирдтэй явалдаад нөхрөөсөө салав

Дубай хотын шариат шүүх эхнэр нь бирдтэй явалдаад байсан хосыг салгах шийдвэр гаргажээ. Эр нөхөр нь эхнэрээ үүргээ биелүүлэхгүй татгалзаад байна хэмээн лалын эрхзүйн мэргэжилтнүүдэд гомдол гаргасан гэнэ.

Түүний өгүүлснээр бол эхнэр нь түүнтэй бэлгийн харьцаанд орохоо больсон аж. Ямар нэг санал гомдол байвал эцэг, эхтэй нь харьц хэмээн томорчээ. Цаадуул нь хөөрхий залууд охиных нь биед аль эртнээс бирд шүгэлчихсэн хэмээн тайлбар хийсэн байна.

“Тэр эмэгтэй болон түүний гэр бүл миний үйлчлүүлэгчийг хууран мэхэлсэн. Тэд сүйт бүсгүй тийм байдалд байгаа гэдгийг хурим хийхээс өмнө нэхэмжлэгчид мэдээлэх ёстой байсан” хэмээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх дээр мэдэгджээ. Шүүх эмэгтэйг хууран мэхэлсэнд буруутгаад гэрлэлтийг нь цуцлав.

Гэхдээ шүүх нөхөрт нь нэг удаагийн тэтгэлэг болгож эхнэртээ 40 мянган дирхам буюу 11 мянга орчим доллар төлүүлэх шийдвэр гаргасан аж. Хожим нь шариат шүүгчид бодлоо өөрчлөөд, буруутай хүүхнийг мөнгөн тэтгэмжээс нь хагацаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ