Том оврын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

Өнөөдрөөс эхлэн хүнд даацын том оврын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Нийслэлийн засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу жил бүрийн 03 дугаар сарын 20-оос 04 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед Нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг. Хязгаарлалтанд хамрагдах гудамж, зам нь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд хамаарна.


Иймд хүнд даацын ачааны автомашинтай иргэн, аж ахуйн нэгж байгууллага Та бүхнийг захирамжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин