Анжелина Жолигийн аймшигт нууцыг дэлгэлээ
Анжелина Жоли сүүлийн жилүүдэд маш ихээр тураад байгаа. Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг болох түүнийг ийм ихээр турж байгааг хараад шүтэн бишрэгчид нь жин нэмээсэй хэмээн залбирч суугаа билээ. Тэгвэл Анжелина багаасаа л жингийн асуудалтай байсан гэнэ.
Од бүсгүй өсвөр насандаа яс арьс болтлоо турж, “анорекси” хэмээх оноштойгоор эмнэлэгт хэвтэж байжээ. Шилжилтийн насандаа тэрбээр сэтгэцийн асуудалд нэлээд орж, үүнээсээ болж эрүүл мэндээрээ ч хохирсон байна. Түүний бага насны тухай дуулиан тарьсан дээрх мэдээллийг Анжелинагийн ээж Маршелин Бертраны дотны найз олонд дэлгэсэн байна. Жүжигчин Кис Рандл нэрт одыг багаас нь мэддэг байсан бөгөөд найман жил түүнийг асарч, халамжилж явсан аж. Түүний хэлснээр Анжелина багаасаа л этгээд зан авиртай нэгэн байсан гэнэ. Тэрбээр хуруугаа лааны халуун тосонд дүрж, өөрийгөө өвтгөх дуртай байжээ. Гэтэл энэ зан нь улам лавширсаар 20 хүрэхдээ гар, хөхөө зүсч, өвдөлт мэдэрдэг болсон байна. Кис энэ тухай “Тэр маш зэрлэг хүүхэд байсан. Өсч том болохын хэрээр энэ нь улам нэмэгдэнэ гэдгийг ч би мэддэг байсан” гэжээ. Маршелин Бертран охиныхоо энэ занг тэсвэрлэхээ больж, анорекси туссан байж болзошгүй хэмээн сэжиглэсний дараа Рандл түүнийг эмнэлэгт хэвтүүлж байсан удаатай гэнэ. Түүнчлэн Жоли Беверли-Хиллз дэх сургуульдаа ч явах дургүй байжээ. Учир нь түүнийг сургуулийнхан нь ад үзэж, зузаан уруултай хэмээн дооглодог байсан аж. Бас тэр өргөн мөр, урт хөлтэй учир олны доог тохуу болдог байв.Үүнээс гадна Кис Анжелинагийн ахынхаа уруул дээр үнссэн сонин тохиолдлыг дурсчээ. 2001 онд Жоли “Оскар”-ын шагнал авах үеэрээ төрсөн ах Жеймс Хейвентэйгээ үнсэлцсэн билээ. Энэ явдлыг хэвлэлүүд байж боломгүй үйлдэл хэмээн шуугин бичиж байв. Харин Рандел энэ талаар “Үнэн хэрэгтээ тэр үнсэлт бол ээж Маршелиндаа хорт хавдрын эмчилгээ хийж эхэлсэн анхны өдрийг тэмдэглэсэн үйл явдал байсан” гэжээ. Тэд уг үйл явдлаас өмнө бүтэн өдрийн турш эмнэлэгт байсан бөгөөд хамтдаа “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд ирсэн аж. Ах дүү хоёр хоорондоо төдийгүй ээжтэйгээ ч дотно байсан гэнэ. Кис Рандл Анжелина болон түүний гэр бүлийнхэнтэй найман жилийн турш хамт байснаа үргэлж дурсдаг. Тэрбээр “Би түүнд хайртай гэдгийг тэр мэднэ. Найман жилийн турш би тэдэнтэй хамт байсан. Түүнтэй хамт байсан мөч бүхнээ би дурсдаг. Би Анжелинагаараа бахархдаг” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ