Ганц бие бүсгүйн этгээд зар "элэг авах" нь

Украины нэгэн танилцах сайтад ийм нэгэн хачирхалтай бас цагаандаа гарсан зар явж байх юм. Зарын эзэн бүсгүй 33 настай, ганц бие нэгэн аж. Ингээд зарыг сонордуулья. Энэ зарлалыг уншиж байгаа бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Би 160 см өндөр нуруутай, 80 кг жинтэй давгүй бүсгүй. Киев хотоос холгүйхэн 65 км-т байрлах Фастовагийн ойролцоо амьдардаг. Нөхөргүй, найз залуугүй, байнгын бэлгийн харилцагч байхгүй. Энэ нь таалагдсан хүн бүрт боломж бий гэсэн үг.

Надад дараах тусламж хэрэгтэй байна. Үүнд машин түлээ, планшет эсвэл андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утас, торон дотоожноос авахуулаад дулаахан куртик хүртэлх иж бүрэн шинэ хувцас, цалин сайтай ажилд оруулж өгөхөд туслах гэх мэт.

Оронд нь та амттай оройн хоол, энхрий ялдам бүсгүйтэй нэг өдрийг өнгөрүүлэх боломжийг олж авах болно. Жич: зарим эрчүүдэд анхааруулахад би мөнгөөр сексддэггүй, гагцхүү эмэгтэй хүний төлөө тодорхой хэмжээний зүйл золиослож чадах тийм л эр хүнийг хайж байгаа жирийн нэг бүсгүй" гэжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ