Кира Найтли хөнжилд орохдоо зоригоо чангалдаг
Киноны зураг авалт жүжигчдээс ихээхэн ур чадварыг шаарддаг билээ. Ор хөнжлийн хэсэгт тоглохын тулд жүжигчид янз бүрийн арга хэрэглэдэг. Жишээ нь, жүжигчин Кира Найтли ийм хэсгүүдэд зоригоо чангалаад тоглодог гэнэ.
“Бусдын эрд хүрнэ гэдэг их хүнд зүйл” хэмээн Кира үүнийг тайлбарлажээ. Өөрийн энэ бяцхан нууцыг тэрбээр буруу зуршил гэж үздэггүй байна.
Өмнө нь “Аюултай арга” киноны зураг авалтын үеэр Кира ийм хэсэгт тоглохын өмнө согтууруулах ундааг нэлээдгүй хэрэглэсэн аж. Архи түүний зоригийг чангалдаг гэнэ. Тэрхүү илэн далангуй хэсэгт тоглосныхоо дараа Кира хамтран тоглогчидтойгоо оргилуун дарс ууж тайвширчээ.
Энэ удаа ч гэсэн Найтли өөрийн тоглох киноны зохиолыг уншиж суухдаа мөн л согтууруулах ундаа хэрэглэхгүй бол болохгүй гэдгээ ойлгожээ. Түүнтэй хамт нэг хөнжилд орох ёстой жүжигчин Бенедикт Камбербэтч Кирагаас дутахгүй сандарч байна.
“Бид хоёр хөнжилд орохоосоо өмнө хоёр, гурван жүнз хатуу юм балгаж тайвшраад хөнжилдөө шургаж байлаа” хэмээн Найтли өгүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ