Зураач эр алдарт Ван Гог шиг чихээ огтлов
Оросын зураач Петр Павленскийн тухай манай сайт өмнө нь бичиж байсан. Тэрбээр нийгэмд эсэргүүцлээ өвөрмөцөөр илэрхийлдэг онцлогтой. Товчоор өгүүлэхэд, Петр өөрийн бие махбодио тарчилгаж зовоох донтой. Амаа оёж, Улаан талбай дээр бэлгэ эрхтнээ модонд хадаж байсан талаар бид өмнө өгүүлсэн.
Харин одоо Петр Павленский алдарт зураач Ван Гог шиг чихний омгоо тайрч хаялаа. Тэрбээр энэ үйлдлээрээ Украины нисгэгч Надежда Савченког дэмжиж байгаа юм байх.
Сербийн нэрэмжит нийгэм, шүүхийн сэтгэцийн хүрээлэнгийн дээвэр дээр Петр чармай шалдан сууж, олон хүний нүдэн дээр асар том хутгаар чихээ огтлов. Удалгүй цагдаа нар ирж, түүнийг Боткины эмнэлэгт аваачиж хэвтүүлжээ. Мань эр чихээ гэмтээснээр барахгүй бас хатгаа туссан аж. Одоо түүнийг сэтгэцийн шинжилгээнд хамруулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ