Н.Номтойбаяр шинэ амьдрал зохиосон уу?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шинэ амьдрал зохиосон гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаж эхэлжээ. Түүнийг эхнэр Мандухайгаасаа салаад алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр байсан Д.Ариунцэцэгтэй хамтын амьдралаа эхлүүлж, охин М.Хайрмаад нь аав болсон гэх юм.
Д.Ариунцэцэг энэ насыг ганцаараа барахгүй, охиноо эцэггүй явуулахгүй хэмээн бодсоны эцэст ийм шийдвэр гаргаж, хамт амьдарч эхэлснээ ихэд нууцлаж байгаа сурагтай.
Н.Номтойбаяр гишүүний хувьд олон бүсгүйчүүдтэй нэр холбогддог ч Мандухайдаа хайртай, бусдад харуулахыг ч хүсдэггүй, нуудаг гэж ярьдаг нь худлаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ