Эр эмийн харилцааны хэдийнэ батлагдсан мөртлөө хүмүүсийн сайн мэддэггүй баримтууд

Сексийн талаар олон баримтууд байдаг бөгөөд таарах таарахгүй хоёр талтай. Гэхдээ эмэгтэйчүүдэд ямар эрчүүд илүү таалагддаг гэдгийг та мэдэх үү? Яагаад ч юм нэн түрүүнд спортоор хичээллэдэг, өндөр, царайлаг гэх мэт тодорхойлолт хамгийн түрүүнд таны толгойд бууж байна уу? Үнэн хэрэгтээ тийм биш байдаг юм байна шүү.

1. Жирэмснээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн хандлагыг өөрчилдөг

Хэрвээ тухайн эмэгтэй жирэмслэлтийн эсрэг эм ууж байвал түүнд өөр залуу таалагддаг гэсэн үг биш юм. Харин жирэмслэлтийн эсрэг эм ууснаар тэрээр эрчүүдийн гомолог генүүдийг илүү их мэдэрч, үнэрлэж чаддаг гэнэ. Гомолог генүүд нь бүсгүйчүүдийн сэтгэл ханамжинд ихээр нөлөөлдөг бөгөөд араар тавих явдлыг ихэсгэдэг байна.

2. Бүсгүйчүүдэд, хөгжилтэй эрчүүд таалагддаг

Бүсгүйчүүдэд хөгжилтэй эрэгтэй хүмүүс таалагддаг гэж та өмнө нь сонсож л байсан биз. Стендфордын Их Сургуулийн судлаачид 6-13 насны эмэгтэй хүүхдүүдийн бодлыг судлаж үзсэн байна. Туршилтад хүүхдүүдэд хөгжилтэй бичлэгийг үзүүлж байжээ. Харин дараа нь арай уйтгартай бичлэгийг үзүүлсэн аж. Судалгааны үр дүнд хөгжилтэй үйл явц эмэгтэй хүүхдийн ой тогтоолтонд илүү их үлдэж байгааг нотолсон байна. Тиймээс анхны болзоондоо хөгжилтэй байгаарай.

3. Улаан өнгийн хувцастай бүсгүйчүүд эрчүүдэд илүү таалагддаг

Америкийн нэгэн сэтгүүлийн хийсэн судалгаагаар энэ батлагдсан байна. Тэд 120 эрэгтэй хүнийг сонгож 4 баг болгон хуваажээ. Эрчүүдэд өөр өөр өнгийн хувцастай нэг л төрлийн бүсгүйчүүдийн зургийг харуулж байсан гэнэ. Судалгааны дүнд эрчүүд улаан хувцастай бүсгүйг илүү сайхан хэмээн сонгож байсан бөгөөд анхны болзоондоо сексийн харилцаанд орох магадлалтай гэж дүгнэсэн байна.

4. Цахим ертөнцөөр хосоо хайх явдал сүүлийн үед ихэссэн

Тэгвэл 400 гаруй цахим харилцаан дээр судалгаа хийж үзэхэд сексийн хамтрагч гэхээсээ илүү өөрт дотно, сонирхол нэгт хүмүүсийг хайдаг болох нь батлагдсан байна. Учир нь тэдний ирээдүйн хамтрагчдаа тавьж буй шаардлага нь ихээхэн өндөр бөгөөд энгийн харилцаанаас олох боломжгүй хэмээн дүгнэжээ.

5. Эмэгтэйчүүдэд гитар дардаг эрчүүд илүү их таалагддаг гэнэ

”Psychology of Music” хэмээх сэтгүүлийн судалгаагаар дараахи дүгнэлт гарчээ. Энгийн нэгэн залуу бүсгүйчүүд дээр очиж тэдэнд сайхан үг хэлж утасны дугаарыг нь гуйсан байна. Гэхдээ эхний эрэгтэй бэлтгэлийн цүнхтэй, дараагийн эрэгтэй гитартай, гуравдахь нь гартаа юу ч бариагүй байсан гэнэ. Ингээд гитартай эрэгтэй илүү амжилт олсон байжээ. Хамгийн хачирхалтай нь бэлтгэлийн цүнх барьсан залуу хамгийн муу үр дүнг харуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин