Өвөр Монгол иргэдийг хууль бусаар албадан гаргажээ

Монгол улсад суралцаж байсан Далайбаатар, Түвшинзаяа, Тулгуур нарын Өвөр Монгол иргэдийг өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх шалтгаанаар Монгол улсаас албадан гаргасан. Энэ тухай Монгол туургатныг дэмжигч ТББ-аас мэдээлэл хийлээ.

Далайбаатарын хувьд Монгол улсад 2006 оноос урлагийнчигэлэлээр суралцсан бөгөөд МУҮИС-ийн докторантурт суралцаж байсан. Гэхдээ ар гэр, сургуульд нь мэдэгдэлгүйгээр өмссөн хувцастай нь албадан гаргасан байна. Ингэж албадан гаргасны дараагаар тус байгууллагын зүгээс НҮБ-ын Дүрвэгчийн Дээд Комиссарын газар, Олон улсын “Эмнести Интернешнл” байгууллага эсэргүүцэл илгээж, НҮБ-ын хүний эрхийн Дээд Коммисарын газарт бичиг өгсөн зэргээр олон аргаар тэмцсэн ч Монголоос хариу өгөх нэг ч хүн байсангүй. Тэд Монгол улсын аюулгүй байдалд заналхийлах ямар ч үндэслэлгүй, жирийн оюутнууд байсан. Энэ талаар Хятад талаас шалгаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна. Албадан гаргасны дараагаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ТЕГ, ЦЕГ зэрэг газруудаас лавласан ч манай байгууллагатай холбоогүй гэсэн хариуг өгч байсан байна.

Ийн албадан гаргасан нь Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиуд мөн НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гэж Монгол туургатныг дэмжигч ТББ үзэж байгаа аж. Тиймээс тэдний пасспорт дээр дарсан 10 жилийн хар тамгаа цуцалж, нэвтрэх эрхийг олгохыг шаардаж ийнхүү хувь хүмүүс болон сургуулийн багш, ТББ –ууд нэгдэн ажиллаж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин