Э.Бат-Үүл МАХН-тай хийсэн гэрээг цуцлахыг шаардав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ЗДТГ-ын А зааланд 14.00 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр МАХН-тай хийсэн гэрээ нь АН-ын гишүүдийг цочролд оруулсан төдийгүй авлигачтай нийлж ажиллахаар гэрээ байгууллаа хэмээн шүүмжлэв. Түүнчлэн тус тохиролцоо нь намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйгүй алхам бөгөөд цэвэр хуйвалдааны шинжтэй үйдэл гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэхүү гэрээнд тусгаснаар "нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчинг дэмжиж ажиллана" гэсэн заалтыг Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг хатуу мэдэгдье гэлээ. Тиймээс ирэх сонгуулиудад дээрх намууд хамтрахгүй бөгөөд энэхүү гэрээг хийсэн этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ноос шаарджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин