"Дижитал"-ын Эрка Цэцээ гүнд гарсан түймрийг найзуудынхаа хамт цурманд оруулж чаджээ

"Дижитал" хамтлагийн дуучин Эрдэнэбилэг Цэцээ гүнд гарсан түймрийг найзуудынхаа хамтаар цурманд оруулж, чадсан байна. Тэр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. "Урд шөнө 03.00.н цагийн үед хэсэг нөхдүүдийн хамт Цэцээ гүн оргил дээр гарч нар мандахыг хархаар мордлоо.

Өглөө нар мандаж бид шинэ өглөөний тунгалаг нарыг угтан хурайлж баяссаар оргил дээр гартал бидний доохно талд модон дундаас утаа гарч байхыг анзаарав. Нэг л сэжигтэй санагдаж 2.ыгоо үзээд ир гээд явуултал дороос манай 2 нааш ир гэж орилхоор нь хэрэг биш боллоо гэдгийг ойлгоод бид яаран очтол ойн түймэр эхлэж байлаа. Ашгүй 100.гаад метрийн цаана горхи урсдаг байж таарсан ч мөстсөн горхиноос ус хутгаж цэвэр усны саваар зөөх мөснүүдийг модоор цохин хагалж зөөж тэр галыг дарах тийм ч амар зүйл биш байв.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ