Ц.Алдармаа 5 цагийн турш уйлав
Үзэгчдийн өмнөөнгө өнгийн дүрээр гарч, тэр чинээгээрээ олны танил болж өдийг хүрсэнжүжигчин бүсгүйчүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэлээ. “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 13.00 цагт эхлэх байсан ч,14.00цагт эхэлсэн. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийнзүгээс хувь хүний эрүүл мэнд, нэр хүндийн асуудалтай холбоотой учир хаалттай явуулах хүсэлтгаргаснааршүүх хурал хаалттай болсон юм.
Улмаар шүүгчид Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн хорих ял оноосон бол, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдууллаа. Ийм шийдвэр гарсны дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдана гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Д.Оюунтуулын тухайдЦ.Алдармаагаас 30 сая төгрөг нэхэмжилсэн гэсэн албан бус мэдээлэл бий.Мөн түүнд 1 сая 344 мянган төгрөгийн мөнгөн торгууль оногдуулснаас үзэхэд тэр огт гэмгүй байсан биш болж таарч байна.
Ямартай ч долоон жилийн ял авсан жүжигчинЦ.Алдармаа 5 настай хүүтэйгээ амьдардаг бол Д.Оюунтуул нөхөр, хүүхэдгүй гэдгээ шүүхийн танхимд хэлжээ. Шүүгч гэр бүлийн байдал буюу хүүгийнх нь насыг асуухад уйлсан Ц.Алдармаа шүүх хуралдааныгдуустал уйлсан гэж дотор байсан эх сурвалж хэлж байсан. Тэр энэ жил 29 настай. Харин жүжигчин Д.Оюунтуул 35 настай. Хэн хэн нь залуу сайхан бүсгүйчүүд. Гэтэл хилэндээ хөтлөгдөн хийсэн болчимгүй үйлдлээсээ болон нэг нь шоронгийн хаалга татахад хүрч байгаа нь харамсалтай хэрэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ