Дуун заяандаа жаргалтай яваа хүүгийн анхны цомог мэндэллээ
Найрын дуутай налгар намрын сайхан өдрүүд үргэлжилэн байгаа энэ цаг үед яруу найрагч М.Цэрэнтогтохын шүлгийн дуунаас бүтсэн "Дуун заяандаа жаргалтай явна" анхны бие даасан цомог мэндэлжээ.
Хонгор нутгийн уугуул түүний анхны уран бүтээл нь 2009 онд зохиогдсон бөгөөд МУГЖ Э.Бүрнээбаярын дуулсан "Үйлс гэгээн сувилагч" дуу юм. Нийтдээ 100 гаруй дууны үг зохиосон ба 2011 онд "Аялгуу далласан сэтгэл" дууны шүлгийн түүврээ хэвлүүлж амжсан нэгэн аж. "Дуун заяандаа жаргалтай явна" шинэ цомог нь МУСТА Э.Төрмандахын "Жаргалтай явна хоёулаа", МУСТА Э.Энх-Эрдэнийн "Монголоороо", дуучин С.Дэлгэртөрийн "Ээжээс минь ирсэн ааруул", дуучин Б.Энхбат, Р.Отгонтуяа нарын "Ойлгоорой", дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын "Баярлаж явна уу ээжээ" зэрэг олны хүртээл болсон 13 дуунаас бүтжээ. Яруу найрагч М.Цэрэнтогтохын “Дуун заяандаа жаргалтай явна” цомог нь “Hi Fi”, “Orange” records болон “Интер” номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ