Хүүхдийн найрал дууны шилдгүүд шалгарлаа
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээлдор жил бүр зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа.
Уралдааны анхан шатны шалгаруулалт дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд, хоёрдугаар шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо.
Анхан шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд 9 дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багшавъяас чадвараа сорин оролцлоо.
Уралдааны
•1 дүгээр байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3 дугаар сургууль
•2 дугаар байранд Баянгол дүүргийн“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
•3-р байранд Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
•Тусгай байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
•Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль
•Шилдэг удирдаач багшаар Монгол –Оросын хамтарсан 3 дугаар сургуулийнхөгжмийн багш Р.П Арефьев
•Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш Ц.Гандолгор
•Шилдэг найралжуулагч багшаар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа.
Шагналтнуудын нэгдсэн гала концерт Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болж, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд тоглох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ