Харүмафүжи Д.Бямбадорж түргэн тусламжийн тэрэг бэлэглэлээ
Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт машин бэлэглэжээ. Тус эмнэлгийн түргэн тусламжийн тасагт 200 сая төгрөгийн өртөгтэй хиймэл амьсгал хийх болон дусал залгах хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон автомашин бэлэглэсэн байна.
Машиныг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон Нэгдсэн эмнэлгийн хамт олон хүндэтгэн хүлээн авлаа.
Харумафүжи 28 насандаа мэргэжлийн сумогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозуна болж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ