Кобанигийн тулалдаан болон Турк Сирийн хил дээр
Персийн буланд дэлхийн гуравдугаар дайн дэгдээхээр заналхийлж байгаа “Лалын улс” бүлэглэлийн дайчдын тоо геометрийн прогрессоор нэмэгдэж, Сири, Иракийн засгийн газар тогтоон барьж чадахаа больж улмаар Америкийн цэргийнхэн болон холбоотнууд агаараас цохилт өгсөөр байгаа. Мөн ОХУ тэдний эсрэг нэгдэх болсон нь томоохон дуулиан байлаа.
Одоо “Лалын улс” бүлэглэл Сири, Туркийн хилийн ойролцоо байдаг бөгөөд эндхийн курдийн нутгийн өөртөө засах захиргааны томхон төвийн нэг болох сирийн Кобани хотын төлөөх тулалдаанд бараг ялаад байна.
Аравдугаар сарын эхний мэдээгээр, хотод 100 мянга орчим оршин суугч үлджээ. Эндхийн курдийн дайчид хоёр сарын турш Кобани хотыг “Лалын улс” бүлэглэлийн дайчдаас хамгаалж байсан байна.АНУ болон бусад орны нисэх онгоцууд Кобани хотын ойролцоохи “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад агаараас удаа дараа цохилт өгч улмаар хөрш Турк улс цэрэг зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа ч курдын цэргүүд ялагдаж энэ бүс нутгийн 400 мянга орчим курдууд Турк-Сирийн хил дээр бөөгнөрчээ.
Кобани хот. Курдийн дайчид хоёр сарын турш Кобани хотыг “Лалын улс” бүлэглэлийн дайчдаас хамгаалав.
Туркийн армийн танкууд үе үе Сирийн нутагт нэвтэрч курдуудэд туслан "Лалын улс"-ын дайчдын эсрэг довтолдог.
"Лалын улс"-ын дайчид болон Курдийн цэргүүдийн тулааныг энгийн иргэн харж байна
Курд иргэд.
АНУ болон түүний холбоотнууд "Лалын улс"-ын дайчдын байрлалд үе үе агаараас цохилт өгнө
Курд эр төрөлх Кобани хотоо дурандаж байна
Кобани хотын захад нэвтэрсэн "Лалын улс"-ын дайчид
Туркийн танк, цаагуур нь уулын оройд "Лалын улс"-ын дайчин тугаа хатгажээ
Курдууд
Туркийн танкууд "Лалын улс"-ын дайчдаас сэрэмжлэн хил дээр бэлэн байдалд
Кобанигийн гудамжинд өрнөж буй тулаан
Эзлэгдсэн байшин бүрийн дээр "Лалын улс"-ын дайчид хар тугаа хатгана
Кобани орох замд хуучин курдын цэргийн шалган нэвтрүүлэх цэг байсан газарт "Лалын улс"-ын дайчид хяналтаа тогтоожээ
"Лалын улс"-ын дайчид
"Лалын улс"-ын дайчин
Сирийн курдуудын дүрвэгсэд нутгаасаа шахагдаж Туркийн хилийн зүг зугтаж байлаа
Сирийн курдууд Турк-Сирийн хил дээр
Туркийн хилийн цэрэг дүрвэгсдэд ус өгч байна
Туркийн хилийн цэргүүд
Шархадсан курд хүүд Туркийн эмч нар тусламж үзүүлж байна
Харин энэ үеэр Туркийн курдууд хилийн дотор талд эмх замбараагүй байдал үүсгэж байна. Тэд хилийн гадна байгаа Сирийн курдуудыг нэвтрүүлэхийг шаардаж байгаа юм.
Туркийн курдуудын эсэргүүцэл үр дүнгээ үзүүлж бага ч гэсэн дүрвэгсдийг Туркийн хилд нэвтрүүлэх зөвшөөрөл авчээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ