Явган зорчигч, дугуйтай хүн машинтай хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг гэнэ

Ийм дүгнэлт хийхийн өмнө мэргэжилтнүүд Британийн оршин суугчдынсаналыг 18 жилийн турш асуусан байна.

Энэ жилүүдэд тэдний сэтгэл хангамж, гэр бүлийн байдал, стресс болон гаднын бусад хүчин зүйлийн нөлөөнд хэрхэн ордог тухай 18-65 насны 18 мянга гаруй хүний санаа бодлыг асуужээ.Тэгтэл машин унахаас татгалзаж, ажилдаа өдөр бүр явганаар юмуу унадаг дугуйгаар явдаг хүмүүс өөрийгөө илүү аз жаргалтайд үзэж байжээ.

“Хувийн машинаар биш, харин нийтийн тээврээр явдаг хүмүүс өөрийгөө аз жаргалтайд үздэг нь бидний гайхлыг төрүүллээ. Нийтийн тээвэр жигд биш ажиллаж, шахцалдаж явдаг нь шийдвэрлэх сөрөг хүчин зүйл болно гэж бид таамаглаж байсан, гэтэлнийтийн тээврээр явах нь тайвширч, ном, сонин унших юмуу найз нөхөдтэйгээ харьцах боломж олгодог гэж судалгаанд оролцсон олон хүн хэлсэн” гэж Зүүн Английн их сургуулийн анагаах ухааны факультетын ажилтнууд ярьсан байна.

Машинд өнгөрүүлсэн цаг хүмүүсийн эрүүл мэндэд багагүй нөлөөлдгийг судалгаа бас харуулжээ.Хүмүүс машинаар хичнээн их явна, төдий чинээ тэд өөрийгөө илүү аз жаргалгүй гэж үзсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин