Монгол хүний амиа хичээсэн занг яах вэ
За би нэг Монголчуудын амиа бодолтын талаар өөрийн сэтгэдлээ хуваалцъя гэж бодлоо. Монголын хүн ам 3-хан сая харин хятад 1 тэрбум гэдгийг надаар хэлүүлтгүй мэднэ. Ийм бага хүн амтай байж яагаад бие биендээ тусалж болдоггүй юм бэ? Хятад улс тийм их хүн амтай байж бие биендээ маш их тусалдаг.
Би хятад улсаар өнгөрч явахдаа нэг хятад хүнтэй хэрэлдэхэд бүх хятад хүмүүс над руу дайрах шахсан. Харин тэр хавиар явж байсан Монголчууд зүгээр л тоохгүй яваад байсан.
Би одоо Австралид амьдардаг энд монголчууд бие биендээ туслах нь ховор харин эндэхийн хятадууд бол нутагт нэгнээ гээд ямар их тусалдаг гэж бодно.
Би хятад хүмүүсийг Монголоос илүү гээгүй. Би Монгол улсдаа хайртай. Энд байхдаа үргэлж улсаа санадаг. Зүгээр л бие биендээ тусалж амьдарцгаая гэх гэсэн юм…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ