Залуу хүн ингэж аашлаад байхаар бүр гайхаад байна…
Сайн байна уу? Нэг юм асуух гэсэн юмаа. Би одоо 24-тэй найз залуу маань 25-тай. Ойрын үед бид 2 ойртох нь улам багасаад байна. Тэгээд хэлэхээр амьдрах гээд ядаж байна гэнэ. Тэгж байх зав энэ тэр гээл гарна. Яс юман дээрээ өдөржин гэртээ сууна.
Компьютер дээр ажилладаг. Биеийн хүчний ажил хийдэггүй хэлэхээр чам шиг дэмий суудаггүй гэнэ. Би ч бас компьютер дээр суудаг суугаа ажилтай хүн. Би тэгж ядраагүй байхад бүр гэртээ өдөржин сууж байгаа хүн ядрах нь бага юм шиг санагдад хэлэхээр урдаас уурлана өөрийгөө өмөөрнө.
Хэдий амьдралаа бодох хэрэгтэй ч бас сексийн амьдрал чинь бас л нэг байх ёстой, амжуулах ёстой зүйл биздээ. Би ганцаараа ингэж бодоод байгаан болвуу? Эсвэл хүн болгон ийм байдалд амьдралаа бодно гээд ойртохчгүй сексийн амьдралаа мартах амьдрах ёстой юмуу. Бараг л сард 7 хүрэхтэй үгүйтэй л байдаг.
Тэгээд хамгийн гол нь эхлэв үү үгүй юу тавьчихна. Тэгээд тэрийгээ эхнийнх нь дандаа ингэдэг шдээ хайраа гэнэ. Гэхдээ 2 дахь гэж байдаггүй. Гэхдээ хажуу өрөөнд дүү нар нтр байдаг болохоор ихэнхдээ шөнийн 2, 3 цаг нтр хүргэнэ. Тэрэнтэйгээ ч бас холбоно. Ийм орой нойр хүрээд байна нтр гээд л. Гэхдээ адилхан өдөржин яваад ирсэн би тэгж яриагүй байхад өдөржин гэртээ суусан тэр тэгж ярих шудрага биш биздээ. Тэглээ ч тэр асуудлаа өөрөө зохицуулах ёстой биздээ.
Хүн байхгүй гээд өдрийн цагаар ажлаа таслаад очилтой нь биш. Бүр сүүлдээ өөр хүнтэй болсон юмуу гэдэг бодол төрөөд байна. Ямар 25-тай хүн сулралтай байв гэж ямар 40, 50 гарсан хүн бол бас тоо нь цөөрөхийг ойлгож болохсон. Залуу хүн ингэж аашлаад байхаар бүр гайхаад байна. Та бүхэн санал бодлоо хуваалцаач…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ