Дуучин Эгшиглэнгийн бэлхүүс

Сүүлийн үед нам жимхэн байгаа дуучин Эгшиглэнгийн жинхэнэ нэрийг уг нь Төмөрбаатарын Болортуяа гэдэг. Тэрээр өвөрмөц атлаа чадалтай хоолойгоороо цойлон гарч ирж, од болох гэж тэгтлээ зовоогүй. Даанч уран бүтээлээ төдийлөн тууштай хийхгүй байгаа болоод ч тэр үү бараг л мартагдах гээд байгаа нь үнэн.

Нэг хэсэг Агиймаа, ВХ, Quiza нартай нэгдэн "манай АВВА хамтлаг" гэж ирээд л уран бүтээлээ идэвхтэй туурвиж байсан. Гэвч Эгшиглэнгээс бусад нь хувийн амьдрал, карьераа хөөгөөд дуулах ажлаа түр хойш тавьцгаасан.

Энэ удаад манай дуран дуучин бүсгүйг тайзнаа дуулах үед нь папараци дурандаа багтаасан юм. Тэрээр бэлхүүсээ гарган хувцасласан нь тун чиг эмэгтэйлэг харагдана.

Burberry брэндийн цуваар гангарсан Эгшиглэнг кино, жүжгийн дууны "ажил" гарвал л дуулдаг гэх үзэгчдийн шүүмжлэл дагасаар байгаа юм. Юутай ч ойр зуурын тоглолт, концертонд ая дуугаа өргөсөөр л яваа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин