Шар хадны STAR`S!
G хорооллоос гаралтай урлаг, улс төр, бизнес, спортын гээд олон арван олны танил од, алдартнууд бий. Тэдэн дундаас “Шар хад”-нд амьдарч, алдар хүндийн гараагаа эхэлсэн одуудыг түүвэрлэн хүргэж байна. Паартай байшин хотын төвд амьдраагүй гээд тэдний алдарт хүрэх замд саад тотгор болсон юм байхгүй харин ч амьдралын ухаан илүү сууж өгсөн гэж болно.
Дэлхийн алдартай одууд ч тарчигхан амьдралаас алдрын замд гарсан байдаг. Түүнтэй адилхан тэд эгэл жирийн энгийн амьдралаас анх алдрын гараагаа эхэлж өдгөө тэд Монголын салбар салбарт алдар цуугаа мандуулсан олны танил одууд болон хувирчээ.
Э.Бадар-Ууган: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Шар хаднаас анхны амьдрал, алдарынхаа гарааг эхэлсэн нэгэн. Бэлтгэлээ тараад автобусны буудал дээр зогсож байхад “Шар хад” гэсэн автобус ирэхэд магнайгаа хагарталаа баярлаж ум хумгүй л гүйж ордог байсан хэмээн хэлсэн тэрээр өдгөө Монголын баячуулын хороололд амьдарч буй. Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртсэн гавьяат тамирчин Э.Бадар-Ууган хааяадаа Шар хадныхаа дэргэдүүр явахаар их л дотно санагддаг гэсэн шүү.
Н.Төгсцогт: Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мөн л “Шар хад”-ны атаман. Тэрүүхэн тэндээ атаман байсан Н.Төгсцогт хорин настайдаа гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан нэгэн. Бие жижиг ч бэлчээр томтой байсан Н.Төгсцогт хаана л зодоон болно тэнд л явж байдаг нэгэн байсан гэдэг. Түүнийг аав нь “ багадаа их сахилгагүй, нүд нь гялалзсан сэргэлэн хүү байсан. Одоо ч гэсэн нэг л эрч хүчтэй. Гэр хороололын хүүхэд л хойно, гудамжинд хөл бөмбөг тоглож, хоорондоо зодолдож өссөн дөө” хэмээн хэлсэн удаатай. Н.Төгсцогт 79 дүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд үе тэнгийн найзууд нь анддаггүй гэнэ лээ.
Дуучин Д.Оюунтүлхүүр: Дуучин биш бизнесмэн хатагтай болсон дуучин Д.Оюунтүлхүүр Япон, Монголын хооронд жим гартал явж байгаа нэгэн. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш олон нийтийн өмнө гарч ирэхээ байсан дуучин шувуухай маань мөн л “Шар хад”-ны унаган охин. “Дундаж амьдралтай айлын хөөрхөн охин ингэж мундаг дуучин болох гэж” хэмээн хамар хашааны найзууд нь уулга алдаж байсан гэдэг.
Олны танил од болохоос гадна өмнө нь амьдралтай байсан баян залуутай анхны амьдралаа эхлүүлсэн Д.Оюунтүлхүүр өдгөө хоёр дахь амьдралаа зохиогоод удаж буй. Гэр хороололд амьдарч байхдаа бөөрөнхий бор охин байсан Д.Оюунтүлхүүр олон охин дүү нараа өөд нь татаж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэдэг. Харин одоо бол дуучин Д.Оюунтүлхүүр өөлөх юмгүй өндгөн цагаан царайтай, их хотын дэгжин бизнесмэн хатагтай болж хувирсан. Анхны нөхөр “Баян” Базараагаас их юм сурч бизнесийн салбарт шаггүй амжилттай яваа гэнэ лээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ