Асрамжийн газар тайчжээ
Нью-Йорк хотод нэгэн эвгүй явдал гарчээ. Тэндхийн нэгэн асрамжийн газрын удирдлага хөгшчүүдэд зориулж тайчих үзүүлбэр үзүүлдэг бүхэл бүтэн багийг урьж авчраад бүтэн өдрийн туршид тэднийг зугаацуулсан гэнэ.
Харин тэнд байгаа нэгэн настай эмэгтэйн хүү энэ явдлыг ёс зүйгүй зүйл гэж үзэв.
Баптист сүм хийдийн идэвхтэй гишүүн тэрбээр өөрийн 86 настай ээжийг эрэгтэй тайчигч залуучуудыг харсан гээд асрамжийн газрын удирдлагыг шүүхэд өгчээ.
Тэр үдэш түүний ээж тайчигч залуугийн дотоожны завсар мөнгө шургуулж байгаагаар гэрэл зургаа даруулсан байна. Шүтлэгтэй эр сэтгэл санааны хохирол учруулсан тул түүний ээжид 10 сая доллар гаргаж өгөх ёстой хэмээн шаарджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ