Сурагч охин хурдан гүйхийн тулд хөлөө тайруулахыг хүсчээ

Их Британийн сурагч охин Данэль Брэдшоу төрөлхийн ташааны согогтой, баруун өвдөг булгарсан байжээ. Данэль охин 2 сартайгаас эхлэн 12 удаа мэс засал хийлгэсэн боловч таяг, тэргэнцэргүйгээр явж чаддаггүй байлаа.

Харин 11 настайдаа Брэдшоу охин өрөөсөн хөлөө тайруулахыг хүсч байгаагаа хэлж, гэр бүл болон найз нөхдөө шоконд оруулжээ. Охин хөнгөн атлетикаар хичээллэхийн тулд ийнхүү хөлийг нь тайрч өгөхийг эмч нараас хүссэн юм байна.

Ингээд Данэль 2010 онд 15 настайдаа баруун хөлөө тайруулжээ. Тэр тэргэнцрээс салж спортоор хичээллэж эхлэв. Охин алдарт тамирчин Оскар Писториусыг дуурайн 100 метрт гүйдэг болжээ. Тэр нэг бус удаа медаль авсан, алтан медаль ч гэсэн.

Одоо харин Данэль мэргэжлийн тамирчин болохыг хүсч байна. Тэрбээр 2016 онд Рио де Жайнерод болох Паралимпийн тэмцээнд оролцохын тулд, илүү хурдан гүйхийн тулд эрүүл хөлөө тайруулна гэж мэдэгдлээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ