90-ээд оны алдартай моделууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Он жил улиран өнгөрсөөр 90-ээд оны алдартай моделиуд маань ч гэсэн нас нэмж, өнгө зүс нь өөрчлөгдсөөр л... Гэхдээ л эмэгтэй хүн өөртөө анхаарал тавьж байвал ямар ч тохиолдолд үзэсгэлэнтэй харагддаг болохыг эдгээр модель бүсгүйчүүд маань батлаж байгаа билээ. Ингээд 90-ээд оны алдартай моделиудын одоо болон өнгөрсөн үеийн зургуудыг харьцуулан харцгаая.
“Guns N ‘Roses” хамтлагийн “November Rain” клипэнд тоглосон хуримын даашинзтай үзэсгэлэнт бүсгүйг санаж байна уу? Тэр бүсгүй бол Стефани Сеймур байсан юм. Тухайн үед тэрээр хамтлагийн гоцлол дуучин Эксл Роузтай болздог байсан байна. Одоо Стефани 46 настай бөгөөд 2001 болон 2014 оны зургийг харьцуулан харууллаа. Харин одоо Стефани тайзан дээр гарахаа больсон. Тэр ч аргагүй бизээ. Түүний нөхөр нь тэрбумтан Питер Брант юм.(1999, 2013, 2014 оны зургууд)
2. Ева Герцигова (Eva Herzigova).
“Eyes Wide Shut” хэмээх киноны Мэндигийн дүрд Еваг тоглуулахыг хүсэж байсан ч энэ дүр эротик хэсэг ихтэй байсан учир тэрээр татгалзсан байна. Харин найруулагч Стэнли Кубрик ч Евагийн төлөөкиноныхоо найруулгыг өөрчлөхийг хүсээгүй байна. 2003 болон 2014 оны зургууд. Ева Англи, Итали, Испани, Франц хэл мэддэг бөгөөд түүний төрөлх хэл нь Чех юм байна. (1994, 2014 оны зургууд)
3. Наоми Кэмпбелл (Naomi Campbell)
Наоми Кэмпбелл одоо 44 настай бөгөөд түргэн ууртай гэдгээрээ дэлхий даяар алдартай болов уу. Тэрээр нэг биш удаа орчин тойрныхоо хүмүүсийг зодож байсан бөгөөд түүний гол багаж нь гар утас нь болдог байжээ. Тиймээс Наоми гэхээр л хүмүүсийн санаанд гар утас орж ирдэг болов уу. 2003 болон 2014 оны гэрэл зургууд.
1991 онд “People” сэтгүүлийн шалгаруулалтаар тэрээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 бүсгүйн нэгээр шалгарч байсан байна. Тухайн үед Наоми дөнгөж 21 настай байжээ. (2003 болон 2014 оны зургууд)
4. Линда Евангелиста (Linda Evangelista.)
Линда: “10 мянган долларын ажлын хөлсийг санал болгосон тохиолдолд л би орноосоо босно” хэмээн хэлж байсан учир моделиуд түүнийг үнэлэж, харин ажил олгогчид түүнийг үзэн ядаж байсан болов уу. 2003 болон 2014 оны харьцуулалт. Линда Евангелиста бусад моделиудын хамтаар Жорж Майклын “Freedom” дууны клипэнд тоглож байсан байна. (1997 болон 2014 оны гэрэл зургууд)
5. Кейт Мосс (Kate Moss)
40 настай Кейт Мосс 300 гаруй удаа алдарт сэтгүүлүүдийн нүүрийг чимэж байжээ. “Vogue” сэтгүүл дээр гэхэд л тэрээр 30 гаруй удаа гарч байсан байна. 1993 болон 2013 он.
Кейт үргэлж инээж амьдралын баяр баясгалантай амьдардаг. Хэдэн жилийн өмнө түүнийг хар тамхинд орсон хэмээн зарлаж гэрэл зургийг нь тараасан байна. Энэ нь түүний ажилд сөргөөр нөлөөлөх ёстой байсан ч бүх зүйл эсрэгээр болсон аж. (1994 болон 2014 он) 5. Синди Кроуфорд (Cindy Crawford)
Түүний бусдаас ялгарах онцлог нь зүүн хацар дээрх мэнгэ нь юм. Олон хүмүүс түүнийг мэнгээ авхуулах хэрэгтэй хэмээн зөвлөж байсан ч тэрээр зөвлөгөөг нь үл даган үлдээснээр олны танил мэнгэтэй бүсгүй болжээ. Одоо Синди 48 настай. 1993 он болон 2014 он.
“People” сэтгүүлийн шалгаруулалтаар тэрээр хоёр ч удаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 50 бүсгүйнтоонд багтаж байсан байна. (1994, 2010, 2014 оны гэрэл зургууд)
6. Эль Макферсон (Elle Macpherson)
Өглөө сэрээд тэрээр 10 минут болоход л сэргэг болдог бөгөөд хэдхэн минут шүршүүрт ороход л тухайн өдрийн ажилдаа бэлэн болдог гэнэ. Эль энэ оны 3 сард 50 нас хүрсэн байна. 1996 болон 2014 оны зургууд.
Австралид Элийн зурагтай Марк хүртэл гарч байсан байна. (1997 болон 2014 он)
7. Кристи Терлингтон (Christy Turlington)
Кристи одоо 45 настай бөгөөд тайзан дээр байх хугацаандаа нийт 500 гаруй удаа сэтгүүлийн нүүрийг чимэж байжээ. Тэрээр 2 хүүхэдтэй бөгөөд сайн ээж байхыг ихэд хичээдэг гэнэ. 1996 болон 2014 оны зургууд.
2003 онд Кристи кино найруулагч Эдвард Бернстай гэрлэсэн байна. Тэдний гэрлэх ёслол Манхэттений нэгэн католикийн сүмд болжээ. (1996, 2013, 2014 оны гэрэл зургууд)
8. Хелена Кристенсен (Helena Christensen.)
Хеленаг Леонардо Ди Каприотай болздог байсан гэх яриа бий. Тухайн үед тэдний хэн нь ч энэ хайр сэтгэлийнхээ талаар ярьж байгаагүй юм. 1994 болон 2014 он.
Тэрээр одоо 45 настай юм. (1993, 2014 оны зургууд)
9. Клаудия Шиффер (Claudia Schiffer)
Клаудия Шиффер одоо 44 настай юм. Тэрээр хамгийн олон удаа буюу 900 удаа сэтгүүлийн нүүрийг чимэж байсан байна. 1994 болон 2014 он.
6 жилийн турш Клаудия алтны магнат Дэвид Копперфильдтай амьдардаг байсан байна. Харин одоо тэрээр Британийн кино найруулагч Мэт Вонтой гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй аж. (1994, 2013 болон 2014 оны зургууд)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ