Хятадын “Алибаба” тэсрэлт хийж байна

1.3 тэрбум хүнтэй БНХАУ-ынхамгийн том онлайн худалдааны компани болох Алибаба Нью-Йоркийн хөрөнгийн биржд IPO хийгээд байгаа билээ. Энэ нь тус компани АНУ-ын зах зээл хувьцаагаа худалдаалж эхэлсэн гэсэн үг юм. Харин Хятадын цахим худалдааны зах зээлийн 80 хувийг эзэмшидэг энэ компанийн хувьцаа огцом өсч, тэсрэлтийг хийгээд байна.

Өнгөрсөн пүрэв гаригт 68 долларын ханштай гарсан хувьцааны баасан гаригийн хаалтын ханш 92.70 доллар болж өссөн байна. Энэ нь хувьцаа анхдагч ханшнаас 38–аас илүү хувиар өссөн гэсэн үг юм. IPO хийгдэснээс хойшхи хэдхэн минутын дотор 100 сая гаруй хувьцаа зарагдаж, Алибаба компанийн зах зээл дэх үнэлгээ 231.4 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн томцахим худалдааны компани болох Амазон төдийгүй фэйсбүүкийг үнэлгээгээр ардаа орхиод байна.

Сонирхуулахад, 1999 онд Жэк Ма Хятадын хамгийн том цахим худалдааны компани болоод байгаа Алибабаг гэртээ үүсгэн байгуулж байжээ. Тус компани энэ оны 3-р сараас өмнөх 12 сарын хугацаанд 3.7 тэрбум долларын ашиг олсон талаар судлаачид онцолсон байна

Г.Уужим

СЭТГЭГДЭЛ БИЧИХ