Монголын сагсчид Хонконгийн шигшээг хожлоо

Азийн спортын 17-р наадам БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж байна. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэй 20 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг Хонконг, Мальдив, Кувейт улсын багууд урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан.

Манай сагсчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хонконгтой хийж, 86:77-ын харьцаагаар хожлоо. Энэ тоглолтод Т.Санчир 31 оноо, 13 самбар, Б.Билгүүн 27 оноо, 7 самбар, О.Ууганбаяр 12 оноо, 5 самбар, О.Сэргэлэн 7 оноо, 5 самбар авсан үзүүлэлттэй байна. Эрэгтэй баг маргааш Мальдивтай тоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин