Манай гаригийн устгах ёстой хотууд
Хазарибагх, Бангладеш.
Бангладеш улсад бүх төрлийн хувцас оёдог үйлдвэрүүдээс гадна хэдэн зуун арьс боловсруулах үйлдвэр байдаг. Тэдгээрийн 90 хувь Хазарибагх хотод төвлөрдөг.
Эдгээр үйлдвэрт арьс боловсруулахад зургаан валентын хромын уусмал ашигладаг. Хот дундуур урсах гол руу өдөр бүр 22 мянган литр хромын уусмал урсаж ордог. Уг бодис хорт хавдар үүсгэх аюултай. Мөн арьсны үйлдвэрүүд өдөр болгон уул овоо мэт хаягдал шатаадаг нь бүр ч нэрмээс болдог.
Норильск. ОХУ.
Норильск бол өнгөт металл үйлдвэрлэлийн хамгийн том газруудын нэг. Тэгээд бас хамгийн бохир. Жил болгон 500 тонн зэс, никелийн исэл, мөн хоёр сая тонн хүхрийн давхар ислийг агаарт цацдаг.Хүхрийн давхар исэл гэж чухам юу болохыг мэдэхгүй хүнд ч гэсэн агаарт байх ёсгүй гэдэг нь ойлгомжтой.
Хөрс, усны аймшигтай бохирдол, ургамлын зүйлийн мөхөл нь эмгэнэлтэй үр дагавар авчирчээ. Норильск хотын оршин суугчид ОХУ-ын бусад бүсийн оршин суугчдаас даруй 10 жилээр богино насалдаг.
Аккра
Аккра, Гана
Бид өдөр тутам электрон барааг ашигладаг чэвдэрсэн, хуучирсан телевизор, гар утас зэрэг нь хаана очдог талаар боддоггүй. Дэлхийн олон хотын хогийн цэгээс дээрх хаягдал электрон хэрэгслүүдийг Африк руу, тодруулбал Гана улсын нийслэл Аккра руу илгээдэг . Тэнд электрон хог хаягдлын бүхэл бүтэн хот байдаг.
Гана улс жил бүр 215 мянган тонн электрон хог хаягдлыг голдуу Баруун Европоос импортолдог. Дээрээс нь өөрийнх нь 129 мянган тонн нэмэгдэнэ. Хаяглын заримыг үйлдвэрүүдэд хүргэж засч янзална. Гэхдээ хуванцар, эрүүл мэндэд хортой металл гэх мэт хогны ихэнх хэсгийг шатаадаг.
Бээжин. Хятад.
Өнгөрсөн онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийслэл хотоо бохирдлынх нь хэмжээгээр хоёрдугаарт байрт оруулжээ (нэгдүгээр байранд Ляньчжоу). Харин Greenpeace олон улсын байгууллагын Хятад дах салбар 13 дугаар байрт оруулав. Гэхдээ ямар байрт орох нь чухал бус. Бохир байгаа нь үнэн.
Бээжин хэр үзэсгэлэнтэйг хэлэхэд хэцүү. Хотын дээгүүр татсан утаан хөшиг Хятадын нийслэлийн хотын дүр төрхийг илтгэх болоод удаж байна. Цэнхэр тэнгэр, хурц нар Бээжин хотод маш ховор.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ