В.Путин: Дотоодын зах зээлээ чанартай бүтээгдэхүүнээр хангах шаардлагатай байна
ОХУ-ын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авч байгаатай холбогдуулж Москва өөрийн бодлогоо хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа аж. Ерөнхийлөгч Путин өчигчдөр хийсэн мэдэгдэлдээ “Барууны орнуудын хоригоос үүдэх сөрөг нөлөөг багасгахын тулд Оросын эдийн засгийн бодлогыг бодит эдийн засаг руу шилжүүлэх хэрэгтэй” гэжээ.
Тэрбээр Кремлийн ордонд болсон төрийн зөвлөгөөний үеэр Манай асар том дотоодын зах зээл нь Оросын өрсөлдөх гол давуу тал болно. Барууны хориг арга хэмжээг эсэргүүцэхийн гол зорилго нь том зах зээлээ ашиглан бодит эдийн засгийн салбарууд, дотоодын зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж, түүгээр зах зээл болон эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хамгаална” гэжээ. Түүний ярьснаар холбооны болон орон нутгийн эрх барих байгууллага эдийн засгийн бодлогоо боловсруулахдаа бодит эдийн засгийн хөгжилд тулгуурлах ёстой аж. Бодит эдийн засгийг хөгжүүлэхдээ юуны өмнө аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэнэ. Дараа нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг далайцтай хөгжүүлж,мэргэжлийн боловсон хүчний сургалтыг эрчимжүүлэх шаардлагатай гэж Оросын эрх баригчид үзэж байна.Ц.Анна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ