МоАХ нам байгуулж “Женко” Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Өнгөрөгч долоо хоногт МоАХ-ны партизан, Ардчиллын анхны 13-ийн нэг гэгддэг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам АН-ын их хурлыг хуралдуулахаар уриалж, гишүүдээ тэмцэлд дуудав. Түүний “Зураан жил их хурал нь хуралддаггүй, ийм улс төрийн нам гэж байдаг юм уу?” гэсэн асуулт намын гишүүд, дэмжигчдэд сэртхийтэл бууж хөдөлгөөнд оруулж эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлэв.

Олон жилийн турш нам улстөрийн амьдралын талаар яриагүй, урлаг уран сайхантайгаа зууралдсаар ирсэн Д.Сосорбарам гэнэт Х.Баттулгын телевизээр яриа өгч олны өмнө гарсан нь учиртай. Тэрээр “өнгөрсөн 25 жилийн 14 жилд нь ардчилал гуйвж, гажуудсан байна” гэсэн мессежийг нийгэмд өгсөн. Ингээд МоАХ, Ардчилсан хүчний холбоо эвсэх хэрэгтэй гэдгийг хэлээд амжсан. Ийнхүү МоАХ-ныхон гэнэт амь орж, чангаар дугарч эхэлсэн нь ямар шалтгаантай вэ?

АН-ын дотор өрнөж байгаа зөрчил, үйл явдлууд ердөө нэг Засгийн газрыг огцруулах, Их хурлаа хуралдуулах төдийд хязгаарлагдахгүй байгаа гэнэ. Тэдний дунд 2017 онд хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ? гэсэн марафон одооноос эхэлж ил далд тэмцэлд автах болсон гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрх 2017 онд дуусна. Түүний араас хэн нь үйл хэргийг нь залгамжлах вэ? гэсэн тэмцэл энэ намыг жинхэнэ утгаар нь хөдөлгөөнд оруулж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар энэ марафонд намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, Хотын дарга Э.Бат-Үүл нарын нэрс одооноос тодорч эхэлсэн гэдгийг хэлж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нам доторх хамгийн хүчтэй фракцийг захирч байгаа. Эрх ашгийн хуваарилалтыг маш сайн хийж чадсан тул суудлаа хадгалж нөлөөгөө бэхжүүлсээр 2017 он хүргэх чадвартай улс төрч, түүнийг огцруулах янз бүрийн ажиллагаа өрнөдөг ч тогтож үлдэх чадвараараа хэнийг ч дагуулахгүй нэгэн, хэрвээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирч дараагийн сонгуульд намаа амжилттай оруулж чадвал тэр “яагаад болохгүй гэж?” .... ийм дүгнэлт тун бодитой ажээ.

УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлсэн Ардчилсан хүчний холбоо нам дотор өдрөөс өдөрт хүчээ авч байгаа. Түүнийг дараагийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэж харах хүмүүс ихэссэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. З.Энхболдыг дэмжигчид энэ намд илт олширсоор байгаа нь түүнийг хамгийн хүчтэй хүн болгох талтай. Хотын дарга Э.Бат-Үүл намынхаа дээд түвшнээс дэмжлэг авах боломж хомс.

Хот хэмээх их айлыг удирдаад төв нам, засгийн ажлаас нэлээд холдсон болохоор хүч нөлөө багатай гэж дүгнэж болно. Гэвч МАН-д хотын эрх мэдэл, албан тушаалыг дагасан хотын фракци бий болж намаа гартаа авч байсан шиг тийм боломж Э.Бат-Үүлд тохиож болох юм. Энэ мэтээр АН-ын 2017 оны марафон одооноос эхэлсэн байна. Харин эдгээр лидерүүдээс өөр, хэний ч тооцоонд ороогүй явсан басхүү хэнийг ч дийлээд гараад ирж мэдэхээр “аюул” тулгараад байгаа нь Х.Баттулга. Тэрээр намын даргатайгаа таарамж муутай болсоор удсан.

Хэт нэг талыг барьдаг ялангуяа төмөр замын асуудлаар эрх баригч, сөрөг хүчин бүр хамгийн ойр гэгддэг Ерөнхийлөгчтэй ч бодлого таарахгүй болсон нь түүнд маш том сөрөг тал. Үе үе дотооддоо сэлэм эргүүлдэг түүнийг АН-ын ҮЗХ, Их хурал аль аль нь дэмжихгүй нь тодорхой болоод байгаа. Намаасаа дэмжлэг аваад гараад ирсэн ч тэр дэндүү олон дайсантай. Гэвч Х.Баттулга төмөр замын эх оронч нэвтрүүлгүүдээрээ олон нийтийн сэтгэлийг эзэмдэж, өөрийн Пи-Арыг гаргуун хийж яваа улстөрч.

Тийм учраас олон нийтээс хүлээсэн энэхүү дэмжлэгээ 2017 он хүртэл хадгалах боломжтой юм. Харин түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг АН зөвшөөрөхгүй. Тийч учраас МоАХ-г нам болгож, дараагийн сонгуульд орох сценарийг зохион байгуулж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллэж байна. АН-ын гол тулгуур багана, ардчиллын олон мянган партизануудыг нэгтгэсэн энэ байгууллагыг тэрээр нам болгоод дараагийн сонгуульд оролцвол МАХН-ыг байг гэхэд ИЗН-аас дутуугүй хэмжээний суудлыг дангаараа авч чадна.

Ингээд хуулийн дагуу УИХ-д суудалд намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Х.Баттулга нэр дэвшигч “цэвэр гараараа” даллан индэрийн голоос ард түмэндээ хандан үгээ хэлэх нь. Үнэхээр ийм найруулга хийгдэж Х.Баттулга үүний дагуу хөдөлж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллэх боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин