Дуучин Э.Төрмандах монголчууд ямар баян гэдгийг Lexus-аар харуулж, сурталчилж явна уу даа
Энэ намрын нийтийн дуучдын тоглолтыг дуучин Э.Төрмандах эхлүүлж, өөрийн гурав дахь бие даасан тоглолт болох “Дүүрэн жаргалтай хорвоо”-г үзэгчдэд толилуулахад гурван хоног үлджээ. Дуучин залууг аархуу, онгироо зантайтай нэгэн гэж фэнүүд нь гайхдаг бөгөөд энэ удаад тоглолтын рекламаа их л нүсэр хийж, монголчууд ямар баян вэ гэдгийг харуулах сонирхолтой байх шиг ээ.
Түүний тоглолтын рекламыг Lexus 470 машинтай хүмүүс өөрийнх нь зургийг наагаад сурталчилж явна. 50 ширхэг Lexus 470 оролцсон тоглолтын парад SKY төвийн үүднээс хөдөлж, Хүй долоон худагт очиж, тоглолтынхоо талаар сурталчилгаа нэвтрүүлэг хийжээ.
Ямар сайндаа л үүнийг харсан хүмүүс “Дуучин Төрмандах гэдэг залуу монголчууд ямар үнэтэй машин унадаг вэ гэдгийг дэлхий дахинд ойлгуулж, сурталчилж яваа юм байна. Тэр олон 470-ын зургийг хар л даа. Бас тэр BMW-гийн урд нэг хүүхэн дуулаад байдаг ш дээ. Тэр дууг зохиосон юм байна, цаад Төрмандах чинь” гэж өөр хоорондоо ярилцаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ