Х.Баттулгын талынхныг Засгаас шахах ажиллагаа Г.Сэрээнэндоржоор эрчимжиж байна
Төмөр замын царигийн асуудлаар улс төрчид хоёр хуваагдсан байсан цаг саяхан. Одоо ч тухайн үед гаргаж байсан авир, үзэл бодолдоо тууштай хандаж байгаа хүмүүс ч байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газар төмөр замын царигийг нарийн байх ёстой гэж шийдсэн бол Х.Баттулгын фракц төмөр зам өргөн царигтай байх ёстой гэж үзсэн. Аль аль нь өргөн, нарийн царигийн давуу болоод сул талыг онцолсоор ирсэн.
Улмаар шийдвэртээ бат зогссон Засгийн газрын шийдвэрийгдэмжиж нарийн цариг тавих ёстой гэх эрхэм түшээдүүд, томоохон эдийн засагчид, олон нийт ч байсан бол Засгийн газрын эл шийдвэрийг эсэргүүцэж Х.Баттулгын үзэл санааг дэмжсээр ирсэн хүмүүс ч олонтаа.
Улмаар Монголын ард түмнийг өөрийнталд оруулах гэсэн Х.Баттулгын зарим нэг “явуулга”-д итгэж янз бүрийн жагсаал цуглаан зохион байгуулах гэсэн залуус ч олширч эхэлсэн нь нууц биш.
Яг энэ үед Монголын төмөр замын одоогийн дарга Г.Сэрээнэндорж Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байна гэж мэдэгдэл хүртэл гаргаж байсан.
Төрийн нэг агентлагийн дарга засгийн газрынхаа бодлогыг дэмжихгүй ийм мэдэгдэл гаргаж байсан зүйл өмнө нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Тухайн үедээ л багагүй сенсаац тарьж байсан.
Тэгвэл энэ бүхнийг хүлээцтэй харж, эв нэгдлийг чухалчилж байсан Ерөнхий сайд одоо тэсэхээ байж байх шиг байна. Тэрбээр өөрийнх нь эсрэг яваад байгаа, Засгийн газрын шийдвэрийн эсрэг зогсоод байгаа албан тушаалтнуудтай нэлээд хугацаанд ойлголцох гэж, аял талыг нь харсаар ирсэн ч одоо шийдэмгийгээр, зоригтойгоор тэмцэж эхлэх гэж байгаа бололтой.
Тодруулбал, өөрийнх нь үзэл бодолд саад болж байсан зарим зүйлсийг ч өөрчлөхөөр шийдсэн нь сүүлийн үед зарим үйлдлээс нь харагдаж эхэллээ. Тухайлбал, ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөлж, түүний араас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ч халж орхив.
Улмаар Засгийн газрын шийдвэрийн эсрэг мэдэгдэл хүртэл гаргаад байсан Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржийг “Жаст”-ын Ш.Батхүүтэй "зайлуулах" талаар ч хүчтэй яригдаж эхэллээ.
Сүүлийн өдрүүдэд Г.Сэрээнэндоржийн хууль бус гэрээ нь ил болж, багагүй асуудлыг дагуулж байгаа.
Тодруулбал, Г.Сэрээнэндорж дарга “Жаст” групптэй нууц гэрээ байгуулж, ОХУ, “Роснефть”-д баталгаа гаргаж өгсөн байна. Энэхүү гэрээ нь орос хэл дээр 2012 оны арваннэгдүгээр сард хийгдсэн аж. Монголын хөрөнгөлөгт тооцогдох Төмөр зам хэмээх айлыг удирдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Уг нь түүний халах солих тухай ярьж үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад “совет” хуралдаж албан тушаалыг нь жинхэлж, бүрэн эрхийг нь өгсөн. Гэтэл Г.Сэрээнэндорж яг энэ үеэр ийм л нууц гэрээ байгуулж явжээ.
Ингэснээр салбарын сайд А.Гансүх нь Г.Сэрээнэндоржийг солих талаар ярих болсоныг ч эх сурвалжууд хэлж байна.
Ийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг одоо л Х.Баттулгын фракцийг шийдэмгий, зоригтойгоор шахаж гаргаж эхэллээ гэх мессеж нийгэмд тархаад байна. Хэдийгээр энэ нь АН-д хагарал авчирна гэж үзэх хүмүүс байгаа ч төрийн бодлогын гацааг ингэж л гаргана гэх олон нийт ч байгаа юм.
Ерөнхий сайд ийн хүмүүсийн ая талыг харж залхасан бололтой. Түүний зарим үйлдлүүд нь өөрийнхөө шийдвэрт баттай зогсохоор шийдсэнийг ч харуулж эхэллээ.
/24tsag.mn/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ