Гэмт хэрэгтэн цагдаагийнхны шоунд оролцоод баригджээ

Америкийн Умард Каролин мужийн Элизабет-сити хотын цагдаагийн газарт болсон хамгийн олон пончик идэх тэмцээнд түрүүлсэн нэг эрийг хууль сахиулагчид баривчилсан байна. Хэргийн учир нь тэмцээнд түрүүлсэн эр хуулийнхны эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтэн байжээ.

24 настай Брэдли Герберт нутгийн хоёр ч хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байж. Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд болсон уг тэмцээнд Герберт идэвхтэй оролцож хоёр минутад найман ч пончик идэн тэргүүн байр эзэлж тэмцээний тухай нутгийн сонинд сурвалжлагад зурагтайгаа гарчээ.

Маргааш нь тэмцэнийхээ тухай сурвалжлагыг уншиж байсан цагдаагийнхан түрүүлсэн эр өөрсдийнх нь эрэн сурвалжилж байсан Брэдли Герберт мөн болохыг гэнэт ажигласан байна.

“Сонин уншиж байтал түрүүлсэн эр нэг л танил, хаа нэгтээ харсан юм шиг санагдсан” гэж цагдаагийн дэслэгч Макс Робсон яриад “Гэнэт л толгойд бидний есөн сарын турш эрж хайж байгаа нөхөр байна гэж мэдсэн.

Гэтэл урд өдөр нь бид цөмөөрөө л түүнд баяр хүргээд зогсч байснаа санахааричмээр санагдсан шүү” гэжээ. Ингээд тэмцээнд түрүүлсэн эрийг тун удалгүй баривчилсан байна.

Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.assa.mn/content/24870.shtml?alias=yellow">www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин