Хүүхдийн тэргэн дээр унтраагаагүй тамхины иш хаясан этгээдийг олно
Энэ сарын эхээр Сөүл хотын нэгэн орон сууцны хороололдтэргэн дээр сууж байсан хүүхдийн гар дээр, дээрээс шидсэн унтраагаагүй тамхины иш унан түлж байсан хэрэг гарсан билээ.
Тамхины ишийг хураан авч ДНК судалгаагаар унтраагаагүй тамхины иш цонхоор хаясан оршин суугчийг илрүүлэх ажил хийгдэж байгаа энэ үед яг ийм хэрэг өнөөдөр өглөө Сөүл хотын Чамшилд үүрэгт гарчээ. Энэ өдөр тэргэн дээр суун явж байсан хүүхэд дээрмөн л унтраагаагүй тамхины иш унасан ба тэрэгний саравчийг хаасан байсан тул асаалттай иш,хүүхдийн толгойн дээр бус харин тэрэгний саравчдээр унан түлсэн ажээ.
Хүүхдийн ээж тэр даруйцагдаагийн газарт мэдэгдэн, дээрээс шидсэн тамхины ишийг хүлээлгэн өгсөн бөгөөдтамхины ишинд мөн л ДНК шинжилгээ хийн гэмт этгээдийг тодруулах юм байна.
Цонхоороо унтраагаагүй тамхины иш шидсэн дээрх 2 оршин суугчид 5 хүртэлх сая воны торгууль ногдуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ