101 настай ”үнэнч” ажилчин

Таашаал авахын сацуу урт удаан наслахын тулд дуртай зүйлээ хийцгээ гэж уриалмаар байна. Энэ үгийг Герман Голдмэн гэдэг хүн хэлсэн юм. Тэрбээр өөрийн 101 насны төрсөн өдрийг асрамжийн газар бус харин Америкийн Нью-Жерси мужийн Ханновер хотод гэрлийн бүрхүүл үйлдвэрлэдэг компанийн ажилтнуудтай хамт тэмдэглэхдээ энэ үгийг хэлжээ. Тус компанид Голдмэн тасралтгүй 73 жил ажиллаж байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр цэрэгт алба хаасныг эс тооцвол мань хүн энд 1941 оноос хойш ажилласан гэнэ.

Өдгөө тэр долоо хоногт дөрвөн цаг ажиллахдаа гэрлэн бүрхүүлүүдийг засварладаг байна. Голдмэн эхнэрээ алдсаныхаа дараа ч ажил хийхээ үргэлжлүүлжээ. “Тэр эхнэртээ их үнэнч, хайртай нэгэн байсан юм. Талийгаач их гайхалтай эмэгтэй байсан бөгөөд мөн л манай компанид ажилладаг байлаа. Эхнэр нь өөд болсон ч Голдмэн ажлаа орхиогүй” хэмээн компанийн эзэн өгүүлжээ. Гурван орон тоотой насыг зооглосон ч ажилласаар байгаа Голдмэн “Ажил өглөө эртлэн босож, явахад хүргэдэг сайхан эд. Зурагтын өмнө өдөржингөө суугаад та ямар ч ашиг тусыг олохгүй” гэж ярив.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин