Ерөнхийлөгч В.Путинээс дутахгүй нөлөөтэй эрхмүүд

Монгол Улсад БНХАУ-ын дарга Си Зиньпин, дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Аль, аль айлчлал нь үр дүнтэй болсон гэдэгтэй санал нэгтэй байцгаасан.

Хойд хөршийн Ерөнхийлөгч айлчлалын бүрэлдэхүүнд Оросын нөлөө бүхий бизнесийн эрхмүүд багтсан байсан ньМонголчуудын сонирхлыг татав. Монголчууд Оросын тэрбумтнуудтай эртнээс танил. “Юкос”-ын ерөнхийлөгч асан М.Ходорковский, “Алтан дорнод Монгол”-ынС.Паушок, “Чингис хаан” банкны С.Громов гээд үргэлжилнэ.

Тэдний зарим нь хувь заяаны эргүүлгээр сураг алдарсан бол нөгөө хэсэг тэрбумтнууд нь Монголыг сонирхож бас бизнес, нэр нөлөөгөөрөө “сануулга” өгөх мэт ойр ойрхон ирсээр. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дагалдан Оросын бизнес улстөрд нэр нөлөө бүхий гурван эрхэм ирээд буцлаа. Тэд улсынхаа төрийн тэргүүнтэйгээ эн зэрэгцэхүйц мэт сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг гэмээр. Тэд хэн хэн байв.

“Орос”-ын хөнгөн цагааны хаан О.Дерипаска

Энэ “Тэрбумтан”-ы талаар сүүлийн хэдхэн жилд эрчимтэй шуугих болов. О.Дерипаска болон эцэг, хүү Громовынхны тэмцэл Монголд үргэлжиллээ гээд мөн ч их шуугисан даа. Эцэстээ О.Дерипаскагийн ялалтаар өндөрлөсөн гэдэг.

Түүний тухайн Монголхэвлэл мэдээллийнхэрэгслүүдэд, “О.Дерипаска1968 онд төрсөн, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн академи төгсч, 1990-ээд оноос бизнесийн гараагаа эхлүүлэн, 1994 онд “Алюминпродукт” компани байгуулж, ах дүү Лев ба Михайл Черный нартай хамтарч Хакасын Саяногорскийн хөнгөн цагааны үйлдвэрийг аваад ерөнхий захирал нь болсон. Гурван жилийн дараа “Сибирский алюминий” хэмээх постзөвлөлтийн үеийн том үйлдвэр-компанийг өөрийн болгож 2001 онд “Базовый элемент” компаниа байгуулжээ. Тэр цаашлаад Оросын хөнгөн цагааны цогцолбор байгуулахаар ажиллажээ. Мөн бизнесийн бусад салбарт ч хөл тавьжээ.

Барилгын архитектур, нисэх, автомашины үйлдвэрлэл, зүтгүүр, ачааны вагон засвар үйлдвэрлэл гээд л том гэсэн бүхэнд оролцох болж.2010 оноос түүний “Русал” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Энэ оны эхээр Сочид болсон өвлийн олимпийн бэлтгэлийг базаахад ч тус компани хамгийн идэвхтэй оролцож олон арван байгууламжийг бүтээн байгуулжээ.

Гэр бүлийн хувьд тэрээр ОХУ-ын анхны Ерөнхийлөгч агсан Борис Ельциний хүргэн В.Юмашевын охинтой гэрлэсэн. О.Дерапаска “Базовый элемент”, “Русал” копанийн ерөнхийлөгч, захирал, ТУЗ-ийн дарга. Оросын хамгийн баян хүмүүсийн эхний байруудад байнга бичигддэг. Оросын хамгийн баян 200 хүний эхний 20-д, “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн баячуудын жагсаалтын 171-д эрэмбэлэгджээ” хэмээн удаа дараалан маш тодорхой бичиж байгаагаас харвал Монголчуудын сонирхлыг эртнээс татжээ.

Манай улсын “Тавантолгой”-гоор дамжуулан өмнөд хөршийн эрчим хүчний салбарт тоглолт хийх нь түүний алсын бодлогогэдэг нь үнэн бололтой. “Энержи ресурс”-ийнхны Тавантолгойгоос Хятадын хил рүү тавих гэж байсан нарийн царигийн төмөр замын ажлыг Монголын нөлөө бүхий улстөрчдөөр зогсоолгож чадсан гэдэг. Уг нь, Засгийн газраас тусгай зөвшөөрлөө аваад ажлаа хариугүй эхлэх гэж байсан.

Тэгээд л сураг алдарч, Хятадын хил хүртэл хатуу хучилттай авто зам бариад түүнийгээ Засгийн газарт худалдсанаар өндөрлөсөн. ОХУ-ын “Базовый элемент” зэрэг компанийн эзэн 21.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Олег Владимирович Дерипаска бол Оросын хамгийн залуу тэрбумтан, Оросын хөнгөн цагааны хаан ч гэж нэрлэх нь бий.

Хөнгөн цагааны үйлдвэрлэлтэй холбоотой хэд хэдэн концерний Удирдах зөвлөлд багтдаг энэ хүн ОХУ-ын хөнгөн цагааны зах зээлийг дангаараа шахам, дээр нь “хачир” болгож тэрбумтан Р.Абрамовичийн “Сибнефть”-иэс ч багагүй хувьцаа эзэмшдэг аж. ОХУ-ын ерөнхийлөгч агсан Б.Ельцинтэй ойр дотно харьцаатай байсан түүнийг санхүүгийн өндөр мэдлэгтэй, зохион байгуулах авьяастай нэгэн гэж нутаг нэгтнүүд нь үнэлдэг. “ГАЗ”-ын автомашины үйлдвэрийг хянаж, “Роспромавт” ачааны автомашины хөдөлгүүрийн эд анги хийдэг үйлдвэрийн дийлэнх хувьцааг ч эзэмшдэг тухай яригдана.

В.Путины хэлсэн үгэнд “Монгол Улсад ГАЗ, Урал зэрэг Орост үйлвэрлэсэн автобус, автомашиныг сайн мэддэг. Манай машин үйлвэрлэгчид бүтээгдэхүүн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх бодолтой байна” гэсэн үг хавчуулгадсан нь зүгээр ч нэг санамсаргүй зүйл биш болов уу. Б.Ельциний үеийн эрч хүч нь В.Путинтэй дөрөө харшиж, түүнийг улам хүчирхэгжүүлж, өдрөөс өдөрт бярыг нь амтагдуулж байгаа бололтой.

“Оросын төмөрзам”-ын эзэн В.Якунин

“Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгч Владимир Иванович Якунин. Монголд дуулиан, шуугиан дагуулж ирдэг эр. Төрийн томчуудтэй зиндаархаж, Монгол Улсад ирсэн Тээврийн сайдаа хүртэл “хүнд байдалд” оруулсан “эвгүй” нөхөр. Монгол Улсын Ерөнхий сайдадхувийн захидал бичнэ. Тэр захидлыг нь ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд ньЕрөнхий сайдад албан ёсоор гардуулан өгсөн. Ерөнхийлөгч Путины итгэлтэй хүмүүсийн нэг Якунин цагтаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Тээврийн сайд, Ерөнхий сайдын албан тушаалд хүртэл томилогдох зиндааны хүн гэгдэж байв

В.Якунин 2011 онд Оросын төмөр замын тэргүүнээр дахин сонгогдсон Хэдхэн хоногийн өмнө түүнийг “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгчөөр дахин гурван жил ажиллуулахаар болсон, Ерөнхий сайд Д.Медведевийн захирамжаар. Якунин 1948 онд Владимир мужийн Захарово тосгонд төржээ.

Бага залуу насаа тухайн үеийн Ленинград, одоогийн Петербург хотноо өнгөрөөсөн. 1972 он Ленинградын механикийн дээд сургуулийг “Нисдэг төхөөрөмжийн үйлдвэрлэл” мэргэжлээр төгссөн, механикийн инженер мэргэжилтэй, Алсын тусгалтай баллистик пуужин зохион бүтээх, ашиглах салбарт мэргэшсэн.

КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах газрын дээд сургууль, одоогийн Гадаад тагнуулын албаны академид суралцан дүүргэсэн.

Зөвлөлтхолбоот улс задран унасны дараагаар 1996 онд тэрээр “Нуур” нэртэй зуслангийн хоршооллыг хэдэн найзынхаахамт үүсгэн байгуулсан нь тун ч алсын хараатай алхам болжээ. Хоршооллын эзэд одооөндөр албан тушаал хашдаг.

2000-2002 он хүртэл ОХУ-ын Тээврийн яамны сайдын орлогч, арилжааны флот, тэнгисийн боомтуудыг үйл ажиллагааг хариуцан ажилласан.

2002 оноос Зам, тээврийн сайдын нэгдүгээр орлогч, 2005 оноос “Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгчийн ажлыг хийж байна.

Нэгэнтээ В. Якунин "Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтадзориулан долоон тэрбум ам. долларын санхүүжилт гаргах боломжтой" гэсэн."Шинэ төмөр зам"-ын 49 хувийг дангаараа эзэмших саналтавьсан. АНУ-ынМСС-ын сангаас УБТЗ-ын техникийн шинэчлэлд зориулан өгөх гэсэн 280 сая ам.долларыг“Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэсэн алдартай үгээ хэлж зогсоож байсан. Монгол-Оросын Засгийн газар тус бүр 125 сая ам.долларын санхүүжилт гаргаж, УБТЗ-ын техникийн шинэчлэлийг эхлүүлсэн. “РЖД” НХН-ийн ерөнхийлөгч хэдий ч өөрийн улсдаа Ерөнхийлөгчийн, төмөр замын хувьцаа эзэмшдэг улсуудаа “Ерөнхий сайд”-ын зиндаа гаргах дуртай нь харагддаг. Ийм нэгэн эрхэм Ерөнхийлөгч В.Путины дагалдагсдын дунд ирээд буцлаа.

“Роснефть” ба И.Сечин

Оросын Ерөнхийлөгч В.Путинг дагалдан ирсэн өөр нэг эрхэм бол Монголчуудын танил “Роснефть”-ийнэзэн Игорь Сечин. Дэлхийн тавцанд гол компанийн нэг болох” Роснефть”нь Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хувийг , Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг шатахуунаар хангаж байгаа юм.“Роснефть” НХН-ийн ерөнхийлөгч И.Сечин В.Путиний дотны хүн төдийгүй бодлогыг ньтууштай дэмждэг. 2004 онд М.Ходорковскийн удирдаж байсан “Юкос” компани татвараас зайлсхийсэн хэмээн шуугиан дэгдсэн. Оросын олгирахиудын нэг, тэрбумтан М.Ходорковскийшүүхээс 11 жилийнял сонслоо. Түүний удирдаж байсан“Юкос” эзэнгүйдэж, “Роснефть”буюу төрийн өмчид шилжин Игорь Сечиний мэдэлд ирсэн түүхтэй.

“В.Путин, И.Сечин нарын нөхөрлөл 2000-аад оноос эхэлсэн гэдэг. Ю.Путинийг ОХУ-ын Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн И.Сечин “Роснефть”-ийн ерөнхийлөгч болсон байдаг юм билээ. Энэ компани Монголын зах зээлд оролцоогоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үеэр яригдсан. Анхны ч яриа биш. Ерөнхий сайд С.Баярын үед “Роснефть” компани Монгол Улсын нутаг дэвсгэрт 100 ширхэг шатахуунтүгээх станц байгуулах саналыг УИХ-д оруулсан. Одоогийн хотын дарга Э.Бат-Үүл , Ерөнхий сайд С.Баяр нарын дунд ширүүхэн “маргаан” болж, парламентдэмжээгүй.

“Монголын зах зээлд хүрээгээ өртгөтгөх” гэдгийн цаана “100 шатахуун түгээх станц” байгуулж, хариуд нь тогтвортой хямд үнээр шатахуун нийлүүлэх гэсэн санаа байж болох л юм. 100 ШТС-ыг Замын-Үүдээс Алтанбулаг хүртэлх хатуу хучилттай авто замын дагуу байршуулах тухай яригдсан санагдана. Тавантолгой, Оюутолгой гээд томоохон уурхайнууд урд зүгт бий.“Роснефть” өмнөд хөршид ч нөлөөгөө тэлсээр.

“Роснефть” БНХАУ руу нийлүүлэх газрын тосны хэмжээгээ хоёр дахин ихэсгэж, 25 жилийн турш 270 тэрбум ам.доллараар үнэлэгдэх бүтээгдэхүүн экспортлох гэрээ үзэглэсэн. Гэрээ ёсоор 2015 оноос “Роснефть” БНХАУ руу өдөрт 300 мянган баррель газрын тос экспортлоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэлснээр тус компани урьдчилгаа болгож 70 тэрбум ам.доллар бэлнээр авна. Игорь Сечин “ОХУ-ын газрын тосны түүхэнд байгаагүй том гэрээ” гэж байлаа.

Дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч орон ОХУ цаашид Европоос илүү Азийн орнуудтай бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж шинжээчид дүгнэдэг. ОХУ өдөрт 4.4 сая баррель нефть экспортолж байгаагийн 17 хувийг нь Ази руу гаргадаг байна.

Монгол Улс нефтийн хэрэглээнийхээ 60 хувийг ОХУ-аас, тэр дундаа төрийн өмчийн,газрын тосны магнат “Роснефть” компаниас импортолж байгаа. “Роснефть” нь“Магнай Трейд”, НИК, “Шунхлай” групптэй хамтран ажиллах, газрын тосны бүтээгдэхүүнээр хангах таван жилийн гэрээ байгуулсан. Иймтүүх олон оронд, олон жилээр үргэлжилнэ биз ээ.

www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин