Нүүрээ буддаг олны танил монгол эрчүүд

Солонгосын давалгаанд хамгийн их өртөж байгаа улс бол “Монгол” улс гэмээр болж. Кино урлагт нь хөгшин залуугүй автаж, эр эм нь мэдэгдэхгүй бариуөмд өмссөн, нүүрээ будсан залуучууд олширч. Эцэс сүүлдээ өмссөн хувцас, нүүрээ будахыг нь хүртэлдаган дууриаж байна. Даяарчилагдаж байгаа энэ цаг үед нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа хэт их автаж гүн гүнзгий орж байгаа нь харамсалтай. Баруунд бол нүүрээ буддаг олны танил эрчүүд тун цөөхөн бөгөөд тэдний хувцаслалт тал дээр ньярих юм байхгүй.

Харин Солонгосын бүх эрчүүд нүүрээ буддаг элдэв янзын хувцаслалтаа бусад улс орнуудын эрчүүд ялгарч бусдыг дагуулж чадаж байна. Тэд нүүрээ будахдаа огт мэдэгдэхээргүй маш цэвэрхэн буддаг. Сүүлийн үед Солонгосын залуучууд үснийхээ өнгөтэй адилхан хөмсөгөө шивдэг “моод” –ыг дэлгэрүүлээд байгаа аж. Энэ нь манайд арай л дэлгэрч амжаагүй байна.

Үүнтэйадил Монголын нүүрээ буддаг олны танил эрчүүд бас байна аа байна. Яахав нүүрээ зөв сайхан будаад аятайхан харагдаж байвал хэнд ч гэсэн сайхан харагдана. Түүнээс биш нүүрээ будаад гоё сайхан харагдах гэж байгаад өөрийгөө бүр дордуулж харагдуулж байгаа хүмүүс ч мэр сэр харагддаг. Нүүрээ будаад сайхан харагдаж байгаа эрчүүд байхад зарим нь бүр танигдахын аргагүй өөрөө өөрийнхөө гоо сайханаар тоглочихсон байх юм. Ингээд олныг үл нуршин “нүүрээ буддаг эрчүүд”-тэй товч танилцгаая.

Дуучин Д.Болд: Эхнэр нь мэргэжилийн make-up чин болоод ч тэрүү дуучин Д.Болд хэзээд нүүрээ гөлийж, мөлчийтөл нь будчихсан явдаг тэрээр магадгүй амралтын өдөр л арьсаа амараадаг байх. Хөмсөгнийхөө зэрлэгээ хүртэл ургуулдаггүй төрийн соёрхолт эрчүүдэд нүүр будалтыг заах хэмжээний мэргэжилийн болсон гэж болно.

Жүжигчин О.Гүнчин-Иш: МУГЖ жүжигчин Д.Хүрлээгийн хайртай хүргэн ёстой нөгөө Солонгосын залуучуудыг өвч хуулбарласан О.Гүнчин-Иш гэх энэ залуу бий. Найз охинтойгоо нийлээд хувхай цайталаа будчихсан явж харагддаг Д.Хүрлээгийн хүргэн хүү гэдгээрээ олон нийтэд илүүтэй танигдсан.

Мотив Т.Ганбаа: Солонгос залуучуудыг өвчсөн нэг од байдаг тэр бол дуучин Т.Ганбаа. Өмссөн зүүсэн, биеэ авч яваа байдлыг нь хараад байгаарай хаанаас нь харсан ч корео залуу шүү. Хөмсөгөө тас хараар шивүүлж, уруулаа жимбийтэлээ будчихдаг Т.Ганбааг хальт харсан нэгэн эмэгтэй гэж андуурсан тохиолдол бий гэнэ лээ.

A Cool: Тайзнаа анх удаа гарч ирсэн цагаасаа хойш л нүүрээ будаж сурсан A Cool дуучин Д.Болдоос дутхааргүй мэргэжилтэн болсон гэж болох юм. Нүүрний хэсэгт нь жоохон асуудалтай болохоор арга ч үгүй биз дээ. Ямар нүүр амаа барзайлгачихаад олон нийтийн өмнө хашгираад байлтай биш гэдгийг тэр дуучин болох гараагаа эхэлж байхдаа л ухаарсан нэгэн. Харин нүүрээ будахгүй явж байхад бол түүнийг хэн ч танихгүй сайн талтай гэнэ лээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин