Арабууд алттай дарс ууна
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод хүнсний зориулалттай 24 каратын алт бүхий дарс худалдаалагдаж эхлэв. Энэ ундааг тус улсад хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг нэгэн компани үйлдвэрлэн гаргажээ.
Энэ дарс согтууруулах бодисгүй гэнэ. Түүнд согтууруулах ундаа огт агуулагдаагүй аж. Ундаанд өнгө оруулахын тулд алтыг нэмж хийсэн байна.
Дарсыг үйлдвэрлэхэд зориулагдсан усан үзмийг Испанийн Ла-Манча орчмын талбайд ургуулжээ. Голчлон энэ дарсыг хуримын ёслол, төрсөн өдөр болон байгууллагын элдэв үдэшлэгүүдэд зориулж худалдан авч байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ