CHINA TOWN дааман хаалга Бээжингийн гудамжинд баригдаж эхэллээ (фото)
Нэгэн цагт Э.Бат-Үүл дарга Хятадын коммунист удирдагчдыг Лениний хөшөөг буулгаж байхдаа хэлсэн үгнээсээ болж маш хүнд байдалд орж Хятадын элчин сайдаас уучлалт хүсч байсан билээ. Үүнийх нь хариу болсон уу гэмээр нэгэн "бүтээн байгуулалт" Улаанбаатар хотын төв хэсэг буюу ШУТИС-ын хойд уулзвар дээр сүндэрлэж эхэллээ.
Баатар хотын баатар даргын үгний хариуг хятадууд хэрхэн өгч байгаа нь сонин бөгөөд Бээжингийн гудамж гэдэг гудамжтай болж үүдэнд нь дэлхийд алдартай "China Town" буюу Хятад хорооллын дааман хаалгыг босгож байна. Мэдээж энэхүү гудамжийг Хятадын засгийн газрын тусламжаар сайжруулан засч байгаа бөгөөд амаа мэдэхгүй дарга даамлуудын төлөөсөнд ийнхүү Лениний хөшөөнөөсөө ч дор юмтай болохнээ.
Хардах эрх хэнд ч байдаг бөгөөд Хятадын албаны хүмүүсийг ихээхэн эмзэглүүлсэн энэ үгний хариу ийнхүү "Хаалга" болон босч ирлээ хэмээн хардаж байна. 90 оноос хойш үндэсний үзэлтэй залуучуудынхаа буянаар улаан дэнлүүгүй байсан Монгол Улсын нийслэл ийнхүү даргынхаа буянд Хятад хаалгатай болж байх шиг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ