Н.Энхбаяр Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө хийгээд дуусчээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-д зөвхөн эмчилгээ хийгээд хэвтээд байгаагүй аж. Тэрээр эмчилгээнийхээ хажуугаар нилээд олон ажлыг амжуулжээ. Тухайлбал БНСУ-ын буддын сүмийнхэнтэй үе үе уулзалт хийх болсныг хэвлэлүүд мэдээлэх болсон. Энэ хүрээнд Монголд буддын шашныг дэлгэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон гэнэ. Мөн Ганжуур, Данжуурыг орчуулаад дуусгажээ. Бас гадаадын хэд хэдэн зохиолчдын бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн байна. Улс төрийн амьдралынхаа ч тухай дурдатгал бичиж амжжээ. Ерөнхийдөө тэрээр орчуулагч, соён гэгээрүүлэгч, буддын шашны зүтгэлтний хувьд энэ чиглэлийн оюуны бүтээлүүд хийгээд байгаа аж.

Үүнээс гадна улс төрийн тэмцэлдээ зориулж хоёр том санаачилга гаргахаар бэлтгэж эхэлсэнийг эх сурвалж мэдээллээ.

Нэгдүгээрт Үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулжээ. Хоёрдугаарт Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг бэлэн болгожээ. Энэ хоёр өөрийнх нь улс төрийн шинэ үеийг дахин эхлүүлнэ гэж тооцож байгаа гэнэ.

Учир нь Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Үндэсний хөгжлийн цогц бодлогыг анх санаачлан боловсруулж батлуулсан. Уг бодлогыг нь өнөө хүртэл ямар нэгэн байдлаар мөрдөж ирсэн. Сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний хөгжлийн бодлогод анхаарч байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн. Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эртнээс Монгол Улсын хөгжлийн бодлого дээр ажиллаж байгаа. Дээр нь МАН сүүлийн хоёр их хурлаараа улс орны хөгжлийн шинэ бодлого боловсруулах зорилтыг дэвшүүлсэн гээд хөгжлийн асуудалд ихээхэн анхаарах болсон юм. Тэгэхээр энэ бүхэнтэй Н.Энхбаяр өөрийн боловсруулсан Хөгжлийн шинэ бодлогоо уралдуулахаар бэлтгэжээ.

Н.Энхбаярын хоёр дахь хөзөр бол Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө. Улс төрд олон жил зүтгэсэн хүний хувьд хүн амын 50 гаруй хувь оршин суудаг Улаанбаатар шинэ тоглолтын талбар гэдгийг тэр сайн мэднэ. Тэгээд Азийн болон Европын хотуудын төлөвлөлтийн талаар судалгаа хийж Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил ямар байх талаар шинэ санаачилга гаргахаар бэлджээ. Ялангуяа энэ судалгаагаа Сөүлийн хотын төлөвлөлт дээр түшиглэн хийсэн гэж эх сурвалж мэдээлэв. Тэр Улаанбаатарын шинэ төлөвлөлтийн үзэл санаандаа ихэд ач холбогдол өгч байгаа гэнэ.

Ийнхүү Н.Энхбаяр эх нутагтаа буцаж ирэхдээ оюуны бүтээлүүдээс гадна улс төрийн, хөгжлийн талаар шинэ үзэл санаагаа бэлтгээд бараг дуусчээ. Түүний Улаанбаатар хотыг хөгжүүлэх үзэл санаа бол “Нийслэлчүүдийг хуйлруулах шинэ тэсрэх бөмбөг” гэж эх сурвалж тайлбарлав.

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин