Талийгаач нөхрөө очир алмааз болгожээ
Их Британийн 63 настай нэгэн бэлэвсэн эмэгтэй бурхан болсон нөхрийнхөө чандрыг ер бусаар ашиглахаар шийджээ. Тэр эмэгтэй чандраар 0.75 карат жинтэй шар өнгийн очир алмааз хийлгүүлсэн байна. Өдгөө Глинис Барнетт гэдэг энэ эмэгтэй энэхүү гоёлоо найз нөхдөдөө үзүүлж, гайхуулах болсон гэнэ. Эр нөхөр нь хоолой болон элэгний хорт хавдраар өвчлөөд өөд болжээ. Дараа нь бэлэвсэн эхнэр нь түүний чандрыг хэрхэхээ мэдэхгүй удаан бодсон гэнэ.
“Бид гэрлээд 42 жил болсон ч хэн нэгэн маань өөд болоход юу хийхээ хэзээ ч ярилцаж байсангүй. Би уйтгар гашуугаа тайлах хооронд түүний маань чандар бүхий хайрцаг миний орны дэргэд 18 сар хэвтсэн. Би чандрыг гэрийн гадаа байх улиасны дор цацдаг юм бил үү гэж бодсон. Гэтэл найзынхаа хэлсэн нэг үгийг санасан. Тэр нөхрөө өөд болвол түүний чандрыг очир алмааз болгоно гэж ярьж байсан юм. Би ч гэсэн нөхрийнхөө багахан хэсгийг өөртөө авч явах боломжтой гэж бодоод тэгэхээр шийдсэн” хэмээн 63 настай бэлэвсэн эхнэр өгүүлэв.
Мэргэжилтнүүд чандраар очир алмааз бүтээхэд 12 долоо хоногийг зарцуулжээ. Одоо Глинис очир алмаазыг бөгжинд шигтгээд тэр үнэт эдлэлээ өөрийн 31 настай охин Люсид гэрээслэж үлдээхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ