Дүүргийн эмнэлгийн хүнд суртал хэрээс хэтэрчээ
Дүүргийн эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлнэ гэдэг үнэндээ үлгэрийн далай болжээ. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэж хэдэн өдөр яваад өнөөдөр ч үзүүлж чадаагүй хүмүүс байна.
Бусад дүүрэг нь ч гэсэн ялгаагүй бололтой. Дүүргийн эмнэлэгт үзүүлэхийн тулд Өрхийн эмнэлгээс цаг авдаг болсон юм гэнэ.
Харьяа өрхийн эмнэлгээс учир явдлаа хэлээд цагаа авах гэхээр “Манайх яасан гэж цаг өгдөг юм бэ? Дүүргийн эмнэлэг дээрээс цагаа авч, шинжилгээ эхондоо харуулдаг юм байгаа биз дээ” гээд ер халдаахгүй. Дүүргийн эмнэлгийн эмч нар хүнд суртал, хөдөлгөөн нь үнэндээ удаашралтай юм аа.
Арайхийж цагаа аваад оочерлож, дугаарлаж үзүүлэх гэхээр нэг эмчийнхээ өрөөнд бөөгнөрч суучихаад “Болоогүй байна. Цаанаа байж бай. Ядаргаатай юм бэ! Хаалга олон дахин онголзууллаа” гээд тачигнана.
Зүгээр зугаацаж байгаа хүмүүс үүдэнд нь дугаарладаг юм шиг ойлгодог бололтой. Өвчиндөө шаналж, хурдан түргэн үзүүлчих юмсан гэх иргэд олон байхад ийм үйлчилгээтэй урдаас сууж байх юм. Хүүхдийн шүд үзүүлэх гэж 14 хоног яваад ч цаг авч чадаагүй хүн байна. Цаг дуусчихсан гэх тайлбарыг хэлдэг аж. Бүр сүүлдээ үзүүлж чадахгүй, 100 айл дах Арьс өнгө судлалын эмнэлэг дээр очихоор бас урдаас өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлгээсээ үзүүлэх бичгээ авчирсан юм уу гэж аашлах юм.
Үнэндээ эмнэлгүүд ачаалалтай байна уу гэж харахаар бас үгүй бололтой. Эмч нар хүрэлцээтэй өдөрт нормын хүнээ үзээд байж болохоор, гэтэл хүнд сурталдаа автаад хөдлөж өгөхгүй юм аа. Тиймээс хүн өвдөж, хавдах эрхгүй мэт санагдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ