Э.Бат-Үүл “бооцоо”-нд гурван тэрбум төгрөг тавиад туучихлаа

Эцэж ядартлаа элдэв туршилт хийсэн ч “Эврика” гээд гарцыг нь нээж чадаагүй Хотын дарга дахиад л “буруу эргэлээ”. Туршилт нь ямар зорилготой байсныг мартсан ч юм уу, яг хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу “Галзуурмаар түгжрэл”-ийг угтан бүхнийг хуучнаар нь байлгахаар шийдсэн. Түүний “шидэт дохиур” хэрхэн хөдлөхөөс нийслэлийн сая гаруй иргэн хаагуур, яаж явахаа шийдэх гээд байгаа нь бүр ч “кайфтай” байдаг бололтой. Харамсалтай нь “ингэвэл яах бол”, “тэгвэл юу гэх бол” гэсэн дүлэгнэсэн, шийдвэр гаргах чадамжгүй байдал, алсын хараагүй бодлого шийдвэрнь нийслэлчүүдийг туйлдуулж байна. Ямар сайндаа иргэднэг автобусаар зорьсон газартаа хүрэх хэчнээн сайхан юм бэ гэлцэж байх вэ.

Жишээ нь нийтийн тээврийн хэрэгслээр 500 төгрөгөөр өдөржин зорчихын өмнө сэлгэхдээ хэрхэн будилахыг тооцоогүй. Өөрөөр хэлбэл зорчигчдийн “нервийг шатааж” эд эсийг үхүүлэн халаасны хулгайн гэмт хэргийг нэмсэн гээд сул талуудыг тоочвол мундахгүй олдоно. Мөн кондукторуудын үүрэг, ач холбогдлыг бүрэн тооцоолоогүйгээс сайн дурын билет борлуулагч олширч үндсэн ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжих шахсан. Үүнийхээ хариуг авах мэт өнөөдөр автобусаар зорчигчдод зарим кондуктор билет тасалж өгөхгүй байна.

Хамгийн гол нь туршилтын хэдхэн хоногийн дотор шатахууны зардалд 1.3 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 25 аж ахуйн нэгжид хувааж өгсөн. зарцуулсан. Засаг даргын нөөц хөрөнгөөс өгч буй ч төсвийн л мөнгө шүү дээ. Мөн 22 аж ахуйн нэгж нь өөрсдөөсөө нийт 1.8 тэрбум төгрөгийг гаргаж цалин хөлс, техникийн сэлбэг зэрэгт зарцуулсан. Тухайлбал нэг цаг тутамд 6000 төгрөгийн цалин авч байсан жолооч, цаг тутамд 4000 төгрөгийн цалин аваад дээр нь борлуулсан тасалбар бүрээсээ 10 хувийг нь авч байсан “кондуктор” нар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ. Баяжсан уу, хохирсон уу гэдгийг бодоод үзээрэй.

Энэ мэтийн дутуу бодсон бодлогоо ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл гүйцээж бодохоор болсон аж. Өөрөөр хэлбэл энэ жилийн есдүгээр сарын 1-нд лав нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн байдалдаа буцаж шилжих, маршрут шинэчлэх ажлыг ирэх оны дөрөвдүгээр сард сайтар тооцоолсны эцэст “тунхаглах”-аар болжээ.

Ингээд “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор” хэмээн овоглосон нийслэлийн Засаг дарга А/714 дугаар захирамжийн хугацаа бөөн бухимдалтайгаар өндөрлөлөө. Өнөөдөр түгжрэл хэвээрээ байна. Хүчээр “барьж тогтоон” зохицуулж, “гоё харагдуулах ёстой” газруудад байдал арай өөр байх шиг. Жинхэнэ нүүр царай нь ямар байх нь маргаашаас харагдана.

Талархал, шүүмжлэл дагуулсан туршилтууд ийнхүү өндөр өртөг “залгисан” ч өнөөдрөөс эхлэнавтобусуудхуучинмаршрут, үнээрээ, дугаарынхязгаарлалтердийнхөөрөөиргэдэдүйлчлэхболов. Иргэдээ чирэгдүүлж, халаасны хулгайчдыг хөлжүүлж, төсөв, аж ахуйн нэгжүүдийн нийт гурван тэрбум гаруй төгрөгийн өртгөөр хийсэн туршилтыг хийх утга учрыг ойлгоход бэрх аж.

Хотын дарга бооцоонд гурван тэрбум төгрөг тавиад алдчихлаа гэсэн үг. Улс орон ч, албан байгууллага, аж ахуйн нэгж, жирийн иргэд хаана, хаанаа санхүүгийн хүндрэлтэй байгаа үед энэ сорилт хэнд ч таатай санагдангүй.Гэвч алдаа, оноог нь олон нийт биш НИТХ нь цэнэдэг хойно доо.

Ж.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин