Төв шуудангийн өнцөгт ном зардаг аавын охин Азийн аварга боллоо

Ариун цагаан хөдөлмөрөөрөө гэр бүлээ тэжээж яваа нэгэн монгол аавыг Н.Баасандорж гэдэг. Энэ хүн 1996 оноос Төв шуудангийн өмнө ном зарж эхэлжээ. Монгол аав хэмээн тодотгосныучир эхнэрийнхээ оёсон үндэснийхээ дээл хувцсаар гангарах дуртай нэгэн аж. Түүнийг харж байгаагүй хүн гэж бараг байхгүй болов уу?

Тэгвэл саяхан түүний охин Б.Ариунхүслэн Таеквондогийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг дуурсгаад ирсэн сайхан мэдээ байна.

Төдийгөөс өдийг хүртэл шуудангийн урд номоо зарж байгаа энэ хүний тухайд анх 1989 оны хавар автобусандзасвар хийж байгаад бэртсэнээсхойш группт гарч ажилгүй болсон гэдэг. Энэ талаар эргэн дурсахдаа “Би группт гарсныхаа дараа талх зарж цагдаад баригдаад пакталж байлаа. Төмөр торны цаана 2 цаг сууж үзлээ. Тэрнээс болоод хууль судалж үзэхэд хамгийн цэвэрхэн бөгөөд хуульд харшгүй ажил бол ном зарах байсан... Ер нь өөрийнхөө уншсан номыг зарж амьдралаа залгуулъя гэж бодсон” гэж ярьсан удаатай.

Тэрбээр Б.Ренчиний “Алтайн аялгууны толь” хэмээх номыг 2.5 саяар буюу хамгийн үнэтэй зарж байжээ. Мөн тэрбээр хүмүүсийг сайн сайхны тухай ном уншиж байгаасай гэж туйлаас хүсч явдгаа хэлсэн юм.

П.Урнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин