Сингапурын зочид буудалд монгол хүнийг орохыг хориглох шийдвэр гаргах гэнэ!
Манайхны сүүлийн үед олноороо зорих болсон улсын нэг нь Сингапур болоод байгаа. Амарч аялж зугаалахаас эхлээд англи хэлний сургалтанд хамрагдах гээд олон зорилгоор тус улсыг зорьдог.
Малайзын засгасны аж ахуй эрхэлсэн жижигхэн тосгон байсан энэ арал улс өдгөө дэлхийн хамгийн хөгжилтэй, амьдрахад таатай орны нэгээр жил бүр шалгардаг. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн зургаа дахь баян орон юм.
Харин тус улсын зүгээс нэгэн муу мэдээг манайханд тун удахгүй дуулгах гэнэ. Өнгөрсөн жилээс эхлэн Хонгконг, Макаогийн зарим нэг томоохон дэлгүүр, кафе үүдэндээ “Монгол хүн, нохой хоёрыг орохыг хориглоно” хэмээн санамж бичиг бичсэн байсан бөгөөд харамсалтай нь улсынх нь нэрийг сэвтээж буй энэ асуудлаар манай зүгээс ямар нэгэн асуудал тавьдаггүй.
Гэвч энэ удаа Сингапур улс тэдний араас орж, “Монголчуудыг зочид буудалд буухыг хориглоно” хэмээх заалтаа хэрэгжүүлэхээр ярилцаж буй аж. Учир нь Сингапур улс 1992 оноос эхлэн бохины хориг тогтоосон аж. Ингэснээр бохио хаа хамаагүй хаяж, зам талбай толботуулж халтартуулахгүй цэвэрхэн байдаг нь Сингапурчуудын амьдралын хэв заншил болоод удаж байна. Хэрвээ та тэнд байх үедээ бохь бариад эсвэл зажлаад явж байх юм бол шууд л 100 сингапур доллараар торгох, бохио гудамжинд хаясан тохиолдолд 3 сар хүртэлх баривчлах ялаар шийтгэнэ.
Цорын ганц хүлээн зөвшөөрөгдөж буй бохь нь никотин бохь бөгөөд эмч дээр очиж жор авснаар бохийг эмийн сангаас худалдаж авах боломжтой юм байна. Сингапурын иргэд өөрсдөө бохины оронд гаа хэрэглэдэг. Харин саяхан тус улсын иргэд бохь зажилж яваад гудамжинд хаясан талаар судлахад монголчууд тэргүүлсэн байна. Түүгээр ч барахгүй зочид буудалд байрлаж байхдаа орныхоо толгой эсвэл хөндлөвч мод, орон доогуураа бохио зажлаад наачихсан байдаг аж.
Иймд Сингапурын томоохон зочид буудлын удирдлагууд хуралдаад, аялал жуулчлалын ид үе эхэлж байгаатай холбогдуулан монголчуудыг буудалдаа буулгахгүй байх шийдвэрийг гаргахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа гэнэ. Саяхан туршлага солилцох ажлаар тус улсад очсон төрийн албан хаагч нарыг буудалдаа буухаар очиход энэ талаар хэлж, нутаг нэгтнүүдийнх нь паянг дэлгэн өөр зочид буудалд буухыг хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ