Чоу Юн Фат: Хятад жүжигчин Оскар авна
Хятадын нэрт жүжигчин “Хөзрийн хаан” буюу Чоу Юн Фатын “News.asiaone.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргье. Тэрбээр хамгийн сүүлд “Jade Emperor” хэмээх кинонд гол дүр бүтээсэн юм.
-“Business of china” байгууллагаас Хятадын уран бүтээлчдээс хамгийн баян 10 жүжигчний хөрөнгийг нийтэд ил болгосон. Жагсаалтыг та тэргүүлсэн. Таны жилийн орлого 57 сая ам.доллар гэсэн. Тэгтэл та жилийн хугацаанд хоёр кинонд гол дүр бүтээж, нэг кино найруулсан мөртлөө 10 кинонд тоглосон жүжигчнээс илүү ашиг оллоо?
-Хятадын кино урлаг бол үгээр илэрхийлэхийн аргагүй өрсөлдөөнтэй. Би сайн мэдэхгүй байна л даа. Бээжин, Хонконг, Шанхай хотуудын кино зах зээлд өдөрт хэдэн уран бүтээл нээлт болон хаалтаа хийдэг гэдгийг. Тэдний хэд нь үзэгчдээс 100-0 хүртлэх үнэлгээг авдаг эсэхийг. Тэгэхдээ миний бодлоор Жэки Чан, Жет Ли гэх зэрэг олонд танигдсан уран бүтээлчдийн тоглосон шинэ кино нээлтээ хийлээ гэхэд үзэгчид үзэхгүй өнгөрнө гэж байхгүй. Тиймээс л олон танигдсан над мэтийн уран бүтээлчид сайн зохиол, чадварлаг уран бүтээлчтэй кинонуудын орлого олох урсгалыг зогсоодог байх.
-Тэгэхээр та нийт орлогынхоо ихэнх хувийг нэр хүндээрээ олдог хэрэг үү. “Жүжигчин Чоу Юн Фатын тоглосон шинэ уран бүтээл нээлтээ хийлээ” гэж хэвлэлээр цацахад л таны түрүүвч рүү мөнгө хэдэн саяараа гүйлддэг юм уу?
-Бүх л зүйл шат дараатай байдаг. Би дүрдээ сайн орж, хамтран тоглогч, кино багийнхантайгаа гар нийлж чадвал зохих ёсны шагнал авна. Би үзэгчдийн урмыг хугалахгүй, дүрдээ сайн орвол тэднээс ч шагнал авна. Миний тоглосон киног үзэж байна гэдэг надад л мөнгө төлж байна гэсэн үг. Бүх зүйл ээлжтэй бас дараалалтай байдаг. Нэр хүндээрээ ч би үзэгчдийг татах тохиолдол цөөнгүй бий. Тэгэхдээ чи жүжигчин л бол дүрдээ сайн тоглож, өөрийгөө өндрөөр үнэлүүлж, хамгийн өндөр цалинг авах хэрэгтэй. 10 кинонд гол дүр бүтээсэн жүжигчнээс нэг кинонд гол дүр бүтээгээд л энэ тэнцүү цалин авч болно. Хамгийн гол нь олон бүтээлд тоглосноороо бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө чадваржуулах нь хамгийн гол нь. Цаг хугацааг хэмнэж, тааруухан бичигдсэн зохиолыг жүжигчин авч гарах хэрэгтэй. Ийм үед чи хамгийн өндөр цалинг авах болно.
-Та Хятадын ард түмний дунд “Хөзрийн хаан” хэмээн нэрлэгддэг. Би саяхан олон үзэгчийн нүд, оюун ухааныг бал бурманд умбуулсан “Хөзрийн хаан” киноны шинэ ангид 60 нас руу дөхөж яваа таныг тоглохоор болсон гэдгийг дуулсан. Энэ үнэн үү?
-1980 оны сүүлчээр гарсан цуврал “Хөзрийн хаан” адал явдалт кино дэлгэцнээ гарахгүй нэлээдгүй хугацаа өнгөрлөө. 2012 онд найруулагч Лу Шиань Вэй надад энэ киног шинэчлэн найруулж, өмнөх цувралд тоглосон уран бүтээлчдийг цуглуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би ч тэр үед ийм хөгшин, ямар ч эрч хүчгүй болсон уран бүтээлчдийг өнөөгийн залуус сонирхохгүй, бусдыг доог болно хэмээсэн. Мэдээж хэрэг би 30 жилийн өмнөх хөзрийн хаан шиг харагдахгүй нь ойлгомжтой. Бидний яриа нэг нэгэндээ таалагдаагүй учир тэгээд л нам жим болсон. Харин дараа нь бодоод байхад “Яагаад хөгшин хөзрийн хаан байж болохгүй гэж. “Жеймс Бонд 007”-ийн гол дүрүүд тийм ч залуухан биш шүү дээ” гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Тэгээд л найруулагчтайгаа “Хөзрийн хаан” киноны талаар ярилцаж, одоо ажил хэрэг болоод явж байна. Өмнөх уран бүтээлчдээс би ганцаараа тоглоно. :
-Гайхалтай. Энэ кино дэлхийн кино зах зээлд өөрийн гэсэн байр суурийг олсон анхны хятад уран бүтээл. Киноны үйл явдал энгийн мөртлөө үзэгчдийг соронз шиг татдаг. Тиймээс гайхалтай уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Хэзээ нээлтээ хийх вэ?
-Ирэх оны дундуур нээлтээ хийнэ. Энгийн гэх үг энэ кинонд багадах байх. .
-“Хөзрийн хаан” киног дуурайсан олон зуун кино нээлтээ хийсэн ч Чоу Юн Фатын тоглосон “Хөзрийн хаан” киноны дэргэд “нэг л дутуу” байсныг хэлэх нь зүйтэй?
-Тэгэхдээ сайн ч бай муу ч бай энэ уран бүтээлийг үхүүлээгүй нь сайн хэрэг. 1980-1990 оны эхээр гарсан тус уран бүтээлийг 20, 30 жилийн дараа сонсч, үзэж байгаагүй мэт мартсан байвал бидэнд хүнд цохилт болно. Мартаагүй санаж байна гэдэг онц хэрэг.
-Хятад бол асар том эдийн засгийн бүс нутаг. Дөнгөж бизнесээ эрхэлж буй наймаачны хувьд эрсдэл болон аз дагуулсан орон. Сургуулиа төгсөөд жүжигчин гэх дипломтой залуу жүжигчний хувьд хэзээ ч төсөөлөхийн аргагүй хар салхи. Чи од ч болж болно хэн ч биш байж бас болно. Нийгэм хэтэрхий том, цар хүрээ ихтэй байхаар залуу хүмүүст оршин тогтноход их хүндрэлтэй байдаг. Жишээ дурьдахад, Хятадын кино урлагт ноён мэт заларсан уран бүтээлчдийн ихэнх нь 60 нас хүрсэн?
-Хоёулаа жоохон олон улсын хэмжээнд энэ асуудлаар ярилцах хэрэгтэй. Хятадын кино урлаг нас болон гоо үзэсгэлэнд нэг их ач холбогдол өгдөггүй ганц улс. Харин ур чадвар байвал чи таван настай ч байж болно. Мөн 50 настай ч болно. Хамгийн гол чи чадвартай байх хэрэгтэй. Тиймээс Хятадын кино урлагт жүжигчин гэх дипломтой залуу жүжигчдийн хувьд асар том даваа. Чи чадвартай л байвал од болж болно. Чадваргүй бол үйлчлэгч, худалдагч болж болно. Бүх хаалга чиний өмнө нээлттэй. Бусад хүмүүс их буруу ойлголттой байдаг. 60 настай мөртлөө тэтгэвэртээ гарахгүй, залуу уран бүтээлчдийн орон зайг хулгайлаад л гэдэг. Тэд нарыг чадваргүй гэдэгтэй огт санал нийлдэггүй. Биднийг л гай болж байна гэж үздэг. .
-Та Хятадын уран бүтээлчдээс Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчний нэг. Олон сая үзэгчийг байлдан дагуулсан “Карибын тэнгисийн дээрэмчин” кинонд дүр бүтээсэн. Ер нь ази жүжигчдийн хувьд Холливууд хэр нээлттэй вэ?
-Холливууд холливууд л гээд байх юм. Үнэндээ Хятадын кино урлаг Холливуудтай яг нэг түвшинд явж байна. Манай найруулагчдын бүтээл Холливуудын найруулагчдын бүтээлээс харьцангүй цар хүрээ, сэтгэлгээний хувьд өргөн. Одоо Холливуудын ихэнх найруулагч, жүжигчид ур чадвараа өргөжүүлэхийн тулд манай улсыг сонирхож эхэллээ. Сүүлийн хэдэн жилийн дотор Хятадын кино урлаг дэлхийд тэргүүлж, дорнын хэв шинжийг олон улсад түгээж буй. Холливуудын кино, клип, реклам зэрэгт Хятадын ахуй соёлыг тусгаж, анхаарлаа хандуулж буйг хэзээ ч мартаж болохгүй. Өмнө нь бид гуйж очиж, киноны сонгон шалгаруулалтад ордог байсан бол саяхнаас тэр алдартай найруулагч нар биднийг сонирхож, санал тавьдаг болсон. Хятадын уран бүтээлчид ур чадвараа дээшлүүлж чадах юм бол Холливуудын хаалга бидэнд нээлттэй болсон. Хэдхэн жилийн дараа Хятад жүжигчин Оскар авна. .
-Холливуудын жүжигчин, дуучид кино, клип зэргээ Азийн орнуудаас хамгийн эхэнд Хятадыг сонгодог нь үүнтэй холбоотой хэрэг үү?
-Хятад бол Азийн аварга луу. Асар том зах зээл. Тиймээс Хятадыг зүгээр өнгөрүүлнэ гэж үгүй. .
-Саяхан жүжигчин Том Круз Бээжинд ирж фэн уулзалт зохион байгуулахад хоёр сая хятад фэн нь ирсэн. Тэгтэл жүжигчин Жэки Чан Нью Йорк хотноо фэн уулзалт зохион байгуулахад 2000 гаруй фэн ирсэн байсан. Тэдний дийлэнх нь азиуд?
-Хэрхэн хариулахаа сайн мэдэхгүй байна. Миний бодлоор Том Крузд хятадууд хайртай бололтой. /Инээв/ .
-Та нэг хэсэг “Нэг хүүхэд” бодлогыг эсэргүүцдэг байсан. Би олон хүүхэдтэй болмоор байна гээд л. Одоо хүртэл энэ хуулийг эсэргүүцсээр байна уу?
-Үгүй. Би ирэх онд 60 нас хүрнэ. 60 настай эр хүн хүүхэдтэй болох магадлал 1000-д нэг шүү дээ. /Инээв/ Би бага байхаасаа л хоёр хүү нэг охинтой болохыг мөрөөддөг байсан. Тэгээд л энэ хууль буруу гэж боддог байсан. Тиймээс ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байжээ. 45 хүрээд л энэ асуудлаар ярихаа больсон. Эхнэр бид хоёр ганц хүүтэй ч сайхан амьдарч байна. .
-Тэгвэл одоо ямар хуульд сэтгэл дундуур байна вэ?
-Олон нийтийн газар тамхи татахгүй байх хууль. Би тамхи татдаггүй. Тэгэхдээ тамхи татах гэж үйлээ үзэж байгаа хүмүүсийг харахаар сэтгэл өвдөх юм. Ажил, олон нийтийн газар тамхи татахаа больсноос хойш миний ойр хавын тамхи татдаг хүмүүс их ууртай болсон. /Инээв/ .
-Хэдэн жилийн өмнөөс найруулагчийн ажилд шамдах болов?
-Би олон жил найруулагчийн дор ажиллаж, дүр бүтээх бүртээ үргэлж найруулагч болох юмсан гэж боддог байсан. Харах болгонд хялбар ч юм шиг. Өнгөрсөн оноос гурван төсөл дээр найруулагчаар ажиллаж, амжилттай уран бүтээл болгосон. .
-Та өөрийн үеийн уран бүтээлчтэй хэр дотно вэ?
-Гайгүй шүү. Хааяа ганц хоёр хундага виски ууж, залуу насныхаа тухай ярилцдаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ