Дуулгаваргүй хүүхдүүдийг зэрлэгээр чаджээ

Америкийн Техас мужийн Остин хотод үгэнд ордоггүй хоёр охиноос хариугаа авахаар шийдсэн асрагч эмэгтэй саатуулагдсан байна. Тэрбээр охидын амьдардаг байшинг галдан шатаажээ. 57 настай Марта Дреер (Martha Dreher) санаатайгаар гал тавьсан хэрэгт буруутгагдан наймдугаар сарын 23-ны өдөр саатуулагдсан аж.

Тэрбээр уг гэр бүлд хэдэн сарын туршид хүүхэд асрагчийн ажил хийсэн бөгөөд сүүлийн үед ихэд гомдоллох болж, ажлаасаа гарахыг хүссэн гэнэ.

Хэдийгээр энэ эмэгтэй гал тавьснаа үгүйсгэж байгаа ч хяналтын нууц дурангуудад тэмдэглэгдэн үлдсэн дүрс бичлэг хангалттай нотлох баримт болжээ. Тэр айлын эзэд гэртээ байхгүй хооронд эмэгтэй машинтайгаа ирээд дотогш орсон аж. 20 минутын дараа охидын унтлагын өрөөний цонхоор утаа гарч эхлүүт асрагч эмэгтэй гэрээс гараад явж оджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин